Эрдэнэт хотоос Монголын хип хоп урлагт хүч түрэн орж ирсэн “Outlaw” хамтлаг тун удахгүй БНСУ-г зорих гэж байна. “Зүрхэн тэнгэрийн наран”,”Мөсөн хайр”,”Надаас бүү холдооч”,”Хайр яагаад”,”Чи миний бүх юм байсан”, “Нандин” зэрэг залуусын даган дуулах дуртай хит дуунуудаар хэдийнэ монголын хип хопын ертөнцөд өөрийн байр сууриа эзлэсэн билээ. Цагаан сар болон гэгээн хайрын валентиний баярыг тохиолдуулан БНСУ-д сурч ажиллаж амьдарч байгаа элэг нэгт Монгол ахан дүүсдээ зориулан энэ удаагийн аялан тоглолтоо хийж байгаа ажээ .Тоглололтонд “Outlaw” хамтлагийн “Эхлэл” “Санахын нэр” цомгуудаас нийлсэн 25-30 шилдэг уран бүтээл дуулагдана.

Тоглолт 2018 оны 2-р сарын 14 нд Чонжу
2018 оны 2-р сарын 15-нд Сүвон
2018 оны 02-р сарын 16-нд Сөүл
2018 оны 02-р сарын 17-нд Бусан хотуудад тоглох юм байна.

Тоглолтын талаарх мэдээлийг 01046995527 утаснаас лавлана уу.