Миррор-д мэдээлснээр Тайландын Чонбури мужийн 42 настай эр Жиравут Понгфаннэг сая доллар хожсон хонворын тасалбараа гээсний дараа өөрийгөө буудаж амиа хорложээ. Тэрээр ижилхэн сери дугаартай долоон тасалбар худалдаж авсаны нэг нь аз дагуулж ийм их мөнгө хожжээ. Олон жил хонжворт сугалаанд азаа үзсэний эцэст ийнхүү зорьсондоо хүрч маш их баярлажээ. Тохирол таарсаны өдрийн орой хамаатан садан, найз нөхдөө гэртээ урьж баяраа тэмдэглэн найрлажээ. Харин маргааш өдөр нь азын тасалбар нь алга болсон гэнэ.

 

 

950 мянган евро буюу бараг сая доллар хожиж одоо л баян тансаг хангалуун амьдралд умбах нь хэмээн хөл газар хүрэхгүй явсан эр гэнэтийн явдлыг дааж чадсалгүй өөрийгөө буудаж амиа хорложээ.

 

 

Амиа хорлохоосоо өмнө захидал бичиж үлдээсэн аж.

 

 

–Надад маш харамсалтай байна. Болсон явдалд гэр бүлийг маань битгий буруутгаарай. Би үнэхээр сая доллар хожсон юм шүү-

Алга болсон тасалбарын хэргийг цагдаа мөрдөж эхэлжээ. 

 

NUUTS.mn