Хоёр дахь олимпдоо цээж нүцгэн алхаж дэлхий нийтийн танил болоод буй тамирчин Пита Тауфатофуа /Фото/
2018/02/20
2016 оны Риогийн Зуны Олимпийн наадамд Тонга улсын тамирчин Пита Тауфатофуа цээж нүцгэн алхаж дэлхий нийтийн танил болж байсан билээ. 1983 онд төрсөн Пита Тауфатофуа энэ жилийн “Пёнчан-2018” өвлийн олимпод ч мөн адил цээж нүгэн алхсаар орж иржээ. 100,000 гаруйхан хүн амтай Тонга улсыг дэлхий нийт төдийлөн анзаардаггүй байсан бол булчинлаг өндөр бие, царайлаг төрхөөрөө олны харцыг булаасан Пита Тауфатофуагаар дамжуулж тус улсыг сонирхох хүмүүс цөөнүй болсон гэнэ. Пита Тауфатофуаг Тонга улсын нэрийн хуудас болсон тамирчин ч гэж нэрлэдэг ажээ. Тэрээр 2016 онд таэквондогийн төрлөөр өрсөлдөж байсан бол 2018 оны өвлийн олимпод гүйлтийн цанаар өрсөлдөхөөр болсон байна.
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14