Эстонийн шулам хэмээн нэрлэгдсэн Оросын "Зөн билгийн тулаан"-ы шилдэг оролцогч Мерилин Керро тус нэвтрүүлгийн ялагч Александра Шепстэй харилцаагаа төгсгөсөн билээ.

Мерилин Керро нэвтрүүлэгт өгсөн ярилцлагандаа:  "Александра Шепс миний хамгийн анхны эр хүн" хэмээн хэлж байжээ. Хосуудын салалт фенүүдийх нь урмыг хугалсан ч тэднийг эргэн нийлнэ гэдэгт итгэлтэй байсан юм.

Гэвч Мерилин Керро саяханаас Марк Александр Хансен гэгч залуутай болзох болсон тухай Оросын сайтууд мэдээлжээ. Марк Александр Хансен Норвеги улсад боловсрол эзэмшсэн, Европт амьдардаг нэгэн бөгөөд эхнэр хүүхэдтэй ч эхнэртэйгээ сарын өмнө салсан гэнэ. Хосууд өөрсдийн талаар гарсан мэдээлэлд ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд харилцаагаа үгүйсгээгүй байна. 

Эх сурвалж: Seen.mn

  • 1

     

  • 2

     

  • 3

     

  • 4

     

  • 5

     

  • 6