Японы нэгэн хэвлэлийн компани Чингис хааныг "Бэлэг эрхтэн" хэмээн доромжилжээ
2018/02/23
Монгол, Япон орны түүхээс цухас дурдвал Япончууд 1939 онд Монголын газар нутагт санаархаж халх голоор довтолсон ч бут цохиулж байсан түүхтэй. Харин өдгөө Монгол, Япон улсууд хөршийн сайн харилцаатай байдаг билээ. Тэгвэл Японы Хитоцүбаши группийн Шёогакүкан компаны хэвлэн гаргадаг Корокоро /ミック/ хошин зурагт номонд Чингис хааны нүүрэнд "Бэлэг эрхтэн" зурж нэрийг нь ч мөн адил "Бэлэг эрхтэн" хэмээн бичжээ. Уг цуврал номын зургууд Монголчуудын дургүйцлыг ихэд төрүүлээд байгаа юм. Энэ тухай Асашёрюү аварга "Монголын элчин сайдын яам яаралтай Японы гадаад хэргийн яаманд бичиг хүргүүлж уучлал гуйлга" хэмээн жиргэжээ. Хэдийгээр Япон улс тэр даяараа Монголчуудыг ийнхүү санаатайгаар доромжлоогүй нь ойлгомжтой ч иймэрхүү бүдүүлэг алдаа гаргасан хэвлэлийн компанид Монголын талаас шаардлага хүргүүлж яаралтай уучлал гуйлгах нь хоёр улсын харилцаанд эерэгээр нөлөөлөх юм.
Уг номыг эрхлэн гаргасан "Шёогакүкан" хэвлэлийн газрын утсыг энд хавсаргалаа 0120-336-082
Эх сурвалж: Seen.mn
Шувуу · 2018/02/24
Самуурайнууд яах гээд байна.үхэх гэж байгаа оготно муурын сахалаар оролдно гэж
samuuraig salba chohino?... · 2018/02/23
samyyrainyyd yasan dyrgyi hyrgej bna!!!!manai gadaad heregiin said gej tolgoi ni hamyyrsan hyn bna !!!
бодлын хулгайч · 2018/02/23
НЭГ ЗУРААЧ БУС ЯПОН УЛС УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ. 39 ОНД ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХ БАЙЖ...........МУУСАЙН САМУРАЙНУУДЫГ