26 настай Нова Галаксиа гэх америк бүсгүй олон уйланхайт өндгөвчний хам шинжийн өвчний оноштой бөгөөд энэ нь нэг ёсондоо эрэгтэй даавар ихээр ялгаруулан үс ургалтыг эрчимжүүлдэг гэж хэлж болно. 

Өнгөрсөн 10 гаруй жилийн турш бүсгүй биеэр нь ургасан үсийг үргэлж хусдаг байжээ. Харин одоо бол бүх зүйл өөрчлөгдөж Нова 25 настай Эйш гэх загвар өмсөгч бүсгүйтэй янаг амрагийн холбоотой болсон байна. Тиймээс сахал үсээ хусахаа больж, гадаад үзэмжээ төдийлөн анхаарахаа больжээ.