Бензиний үнэ чимээгүйхэн нэмэгдсээр 2000 төгрөг хүрэх нь ээ эрхэмүүд ээ
2018/03/02
Шинэ он гаргаад л ШТС-ууд үнээ 20-30 төгрөгөөр нэмнэ гэсэн бодит бус мэдээлэл олон нийтийг бухимдуулаад байсан билээ. ШӨХТГ-аас үнэ нэмэх нь хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдсэн ч энэ асуудал тэгэс гээд л элдэв шалтаг ярьсаар намжсан бөгөөд Засгийн газраас татварын хувь хэмжээг тэглээд хэсэгтээ л чимээгүй болсон.
Гэтэл Цагаан сартай зэрэгцээд үнийн асуудал дахиад л чимээгүйхэн өсөөд эхэлсэн. Хамгийн эхлээд орон нутгаар шатахуун бензиний үнэ нэмэгдсэн бол одоо төв суурин руу чиглээд ирлээ. Харин энэ талаар холбогдох албаныхан дорвиотой арга хэмжээ авах нь бүү хэл үг хэлэх ч үгүй таг суусаар.
Зарим орон нутагт "Бензин дууссан" гэх шалтгаанаар "МТ" ШТС А92 бензинийг борлуулахгүй байгаа бол "Петровис" ШТС-д 30.000 төгрөг хүртэлх үнийн дүнд бензин олгож байна. Бензиний үнийн нэмэгдэл болоод хэрэгчдээс санал гомдол ирж байгаа эсэхийг лавлахад, аль ч ШТС-ын ажилтнууд хариулт өгөхөөс татгалзаж байлаа.
Өнөөдрийн байдлаар Баянхонгор сумд борлуулагдаж байгаа ШТС-уудын үнэ ханшийг хүргэе.
ШТС | А92 | А80 | Дизель түлш |
ПЕТРОВИС | 1710 төгрөг | 1570 төгрөг | 1800 төгрөг |
МТ | 1780 төгрөг | 1630 төгрөг | 1850 төгрөг |
ШУНХЛАЙ | 1780 төгрөг | 1850 төгрөг | |
М-ОЙЛ | 1670 төгрөг | 1560 төгрөг | 1760 төгрөг |
Үүнээс ажиглахад манай улсад хамгийн ихээр хэрэглэдэг АИ-92 бензиний үнэ л тогтворгүй байна. Хөдөө орон нутагт 1710 болоод буй АИ-92 хотын захын дүүргүүдэд ч иймэрхүү үнээр борлуулсаар байгаа. Оны дараахан үнийг тогворжуулсан бензиний үнэ нэмэгдэхгүй хэмээн тус салбарын сайд Д.Сумьяабазарын хэлсэн үг нефть импортлогч компаниудын чихний хажуугаар л өнгөрсөн бололтой.
Ямартаа ч энэ тэнд элдэв янзын үнээр борлуулж буй АИ-92 бензиний үнэ чимээгүйхэн өссөөр тун удахгүй 2000 төгрөг хүрлээ шүү салбарын эрхэмүүд ээ.
С.Отгон
энх · 2018/03/02
нёфьт оруулж шагладаг хэдэн компианаа монгол төр хүч хүрэхгүй бна ийм л арчаагүй төртэй ард түмэн шүү дээ бид
зочин · 2018/03/02
Эд нар ингэж байж Ард иргэдийг өөрийн Эрхгүй өөрсөнлүүгээ Босож тэмцэхэд хүргэх гээд л байгаа Шуналтангууд, Эд нарын энэ Дураараа дургих үйл ажиллагаа нээг их удахгүй тас цохигдоноо,
xxxx · 2018/03/02
Хөдөө орон нутагт 2200 болчисон бна оо
gemgui ard · 2018/03/02
ene ail chini ezen ni bhgui ued hulgai oechihood bgaan bish uu Yaraltai tsagdaa duudaach ee
njuty · 2018/03/02
Дархлагдсан хэдхэн луйварчид л энэ асуудлаар ёстой нэг тоглох юмдаа,ийм засаг төрөөр юугаа хийнэдээ.
76????? · 2018/03/02
iim eh oronch setgelgeegui ulsad hen baihiig hushev dee, dandaa amin huvia hicheesen lalruud
ЗОЧИН · 2018/03/02
БИНЗЕН ТҮЛШНИЙ ҮНЭ ДАГАЖ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ ӨСӨЖ БАЙГААГ ТӨР ЗАСГИЙНХАН МЭДЭЖ БАЙГАА БОЛОВ УУ? ЭЗЭНГҮЙ ТӨР ЮМ ДАА