З.Энхболд даргаа газарт буу
2014/01/12
Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг найман жилийн өмнө судлаад батлаад тогтоочихсон гэдгийг нийслэлчүүд бүгдээрээ мэднэ. Агаарын бохирдолтой тэмцэхгүй байна гэж сэтгүүлч нөхөд маань ч бичиж, үзүүлж, сонсогсоор байгаа. харин өнгөрсөн найман жилд энэ бүхнийг ганц л хүн мэдээгүй, мэдрээгүй юм байна. Тэр хүн бол УИХ-ын дарга, Төрийн гурван өндөрлөгийн нэг Зандаахүүгийн Энхболд юм. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгчтэй “хөтлөлцөөд” ууланд гарсан байна. Уулан дээрээс улсынхаа нийслэлийг ы тольдон хараад өөрийн эрхгйү утаа гамшигийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч жиргээчдээ уриалсан боловч уриалга нь газар авах битгий хэл “том тэнэглэл” болон хувирсан юм.
УИХ-ын дарга Төрийн гурван өндөрлөгийн нэг бөгөөд Их тэнгэрийн аманд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтайгаа уулын аманд, цэвэр агаарт амьдардаг. Тийм болохоор агаарын бохирдол гээчийг мэддэггүй байсан бололтой юм.
З.Энхболд даргаа Төрийн ордон, Их тэнгэрийн ам хоёрын хооронд замын түгжрэл гээчийг мэдрэлгүй, албаны машинаар явдаг болохоор агаарын бохирдлыг мэдэхгүй байх нь аргагүй биз. Гэхдээ дарга хүн бол ард түмэнтэйгээ байх ёстой байдаг юмаа. Та хэтэрхий суудалдаа шигдээд "тэнгэрт хөөрчихжээ". Одоо газарт буу. Тэгэхгүй бол “Пять нойл”-дуулаад дуусах нь...
А.Баярмаа
Зочин · 2014/01/14
enhkbold darga maani utaa yzeegui uchiraas gaihamshigiig gaihaj baigaa yumaa. hairt dargiigaa uuchlah heregtei shuu.
DURAK · 2014/01/13
ODOO DUNGUJ UTAA HORTOI YU HORGUI YU GEJ ASUUJ BGAMU TAVLAAD BNA UU AANULDSEN N UTAANDAA HORDOOD HARIU BICHIJ CHADAHGUI BGAM BISHU MALAA
DURAK · 2014/01/13
ODOO DUNGUJ UTAA HORTOI YU HORGUI YU GEJ ASUUJ BGAMU TAVLAAD BNA UU AANULDSEN N UTAANDAA HORDOOD HARIU BICHIJ CHADAHGUI BGAM BISHU MALAA