Дэлхий дээр болсон хамгийн том галт уулын дэлбэрэлт

Сумбова галт уул 1815 онд дэлбэрэхдээ зуны 3 сарын турш нарыг харанхуйлж утаа униар, үнс тоос шороо манаран, галт уулын халуун нурманд 100 мянган хүн шатаж түлэгдэн сүйрсэн байна.


Хамгийн удаан шатсан хүн

Мэргэжлийн орлон тоглогч, Ану-ын иргэн Тэд Бачлор 1976 оноос галд шатаж буй хүний дүрд тоглох болсон аж. Тэрбээр олон жилийн ажлын туршлагадаа үндэслэн 2004 онд өөрийн биеийг хүчилтөрөгчийн аппаратгүй хоёр минут 38 секунд шатааснаар Гиннесийн номонд мөнхөрчээ.



Хамгийн олон үндэстэн оршин суудаг хот

 

Голландын нийслэл Амстердам хотод манай гаригийн хамгийн олон үндэстний төлөөлөл оршин суудаг гэнэ. Тус хотын эрх баригчдын гаргасан судалгаагаар, 2007 оны эхэн гэхэд Амстердамд 177 үндэстэн амьдарч байсан тооцоо гарчээ. Бусад улсын хотуудаас Бельгийн Антерпен 164, Нью-Йорк 150 үндэстэн хуран чуулсан хотоор удаах байруудад шалгарчээ. Статистик мэдээгээр, Голландын нийслэлд 734 мянган хүн амьдардаг бөгөөд бусад үндэстний дийлэнх нь турк, марокко, герман, британичууд аж.



Халбагаар наадагч

 

Америкийн Орегон мужид амьдардаг Жонатан Спридмэн гэгч хүү ган хийцийн 19-42гр жинтэй халбагыг хацар, ам, эрүү бүр дээр тус бүр нэг халбага тогтоож геннисийн номонд оржээ.



2 настайдаа уншиж бичиж сурчээ

 

Монголын иргэн Б.Азжаргал 2 настайгаасаа уншиж, бичиж сурчээ. 3 настайдаа үл мэдэгчтэй тоо боддог болжээ.



4 тонн чулуу иджээ

 

Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн 44 настай тариачин эмэгтэй бараг 4 тонн чулуу идэж, дээд амжилт тогтоосон гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бүсгүй сүүлийн 22 жилийн турш жижиг чулуу идэж байгаа гэнэ. Тэрбээр өдөрт хагас кг чулуу иддэг. Нэг удаа хоолонд нь жижиг чулуу байсныг анзааралгүй идчихжээ. Түүнээс хойш чулуу амттай санагдаад, ийм "хачиргүйгээр" хоол идэх нь утгагүй болсон гэжээ.



Хамгийн өндөр үнэтэй виски

 

Нэг лонх ирланд вискиг 100 мянган фунт стерлинг буюу 182 мянган ам.доллараар худалджээ. Энэ нь дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн виски болсон байна. 1800-аад оны сүүлээр дарсан энэ виски нь Ирландын баруун нутгийн дарсны үйлдвэрийн хамгийн сүүлчийн бүтээгдэхүүн байх магадлалтай аж. Учир нь энэ үйлдвэр 1913 онд үйл ажиллагаагаа зогсоосон юм. 2 сарын өмнө Английн өмнөд нутгийн нэгэн бизнес эрхлэгч ганц лонх вискиг 32 мянган фунт стерлинг буюу 58110 ам.доллараар худалдан авч байжээ. Тэр бизнестэн 1943 онд хийсэн дээрх вискиг найз нөхөдтэйгээ ганцхан орой "цааш нь харуулсан" гэнэ. 2008 оны эхээр Хонконгийн худалдаачин 1937 оны Глинфидчийн ховор цуглуулгын зургаан лонх вискиг тус бүрийг нь 48500 ам.доллараар худалдан авч байсан аж.