Японы порно од асан Сора Аои саяхан хуримаа хийх болсон талаараа цахим хуудсаараа зарласан. Сора шинэ жилийн өдөр Хятадын twitter болох Weibo хуудсандаа сүйн бөгжөө харуулснаас хойш 48 цагийн дотор 830,000 like, 170,00 гаруй сэтгэгдэл авсан юм.

Тэрээр гэрлэх хүнийхээ талаар “Тэр царайлаг биш. Баян ч биш. Гэхдээ тэр миний өмнө нь юу хийдэг байсныг ойлгож хүлээж авсан хүн юм” гэж хэлсэн. Энэ зарлал Хятадын фенүүдийг нь нэлээд шуугиулаад амжсан юм. Сора Хятадын залуу интернет хэрэглэгчдийнх нь дунд алдартай болсон. Фенүүдийнх нь нэг нь “Бид таны киног үзэж өссөн. Дэмжиж ирсэн, дэмжсээр ч байх болно” гэж бичжээ. Өөр нэгэн Weibo хэрэглэгч “Та үргэлж миний гоо сайхны хатан хаан байсаар байх болно. Аз жаргал хүсье” гэжээ.

Хятадад ийм төрлийн кино үзэхийг хатуу хориглодог ч гэлээ залуучууд нь Сораг шүтсээр иржээ. 27 настай залуу BBC-д хэлэхдээ “Энэ тал дээр туршлага муутай Хятадын олон залууст Сора жинхэнэ багш болж чадсан юм” хэмээн хэлжээ. “Тэрээр Хятадад интернэт хэрэглээ илүү чөлөөтэй болж ирэх үед гарч ирсэн нь карьерт нь эерэгээр нөлөөлж, цагаа олсон хэрэг болсон” гэж Хонконг дахь Хятадын Их Сургуулийн Япон судлалын тэнхимийн профессор Вай-мин хэлсэн.

Харин Хятадын анхны эмэгтэй секслогич Лин Еинхө “Бэлгийн боловсролыг порно киноноос авах нь буруу хэрэг” гэж сануулсан. Азийн олон оронд энэ сэдвийг хаалттай байлгадаг ч Сорагийн хувьд өөрийгөө хэзээ ч доогуур үнэлж байгаагүй гэдгээ илэрхийлжээ. Одоогоор Хятадад дуучин болсон түүнд тус улс карьераа өсгөх том зах зээл болсон юм.

Сора өөрийгөө Хятадад элэгтэй гэдэг ба 2013 оноос тус улсын уламжлалт гар бичмэлийн урлагт суралцжээ. Түүний нэг гар бичмэл нь 92,000 ам.доллараар зарагдсан аж. Түүнчлэн Сораг зарим тал дээр зөрчилдөхөд хүрсэн Япон, Хятадын харилцааг зөөлрүүлсэн хүн гэж үзэх хүмүүс ч байна.