Хамгийн муухай загварт хамгийн их мөнгө зарцуулж буй 9 төрлийн хувцас /Фото/
2018/03/20
Муухай загвар гэхээр таны санаанд ямар хувцас, гутал орж ирж байна вэ. Сүүлийн үеийн загварын чиг хандлагад муухай хувцас гэж байхаа больж, тохиромжгүй хувцасласан хүн гэдэг ойлголт бий болсон. Загвар бүр өөрийн гэсэн өвөрмөц шинж чанартай, үнэ цэнэтэй байдаг. Тэгвэл сүүлийн үед худалдан авагчид хуучин болон этгээд хачин, үзэмжгүй гэгдэх загваруудыг өндөр үнээр худалдаж авахаас татгалзахгүй болжээ. Үүнд олон жил дамжиж өмссөн спорт гутал, хэний ч ойлгохгүй этгээд сонин загварын хувцас зэрэг багтжээ.
Balenciaga загварын пүүз- 850 ам.доллар
Энэ гутал бол ууланд аялагчийн гутал биш юм. Энэхүү спорт гутлын загвар одоо жинхэнэ загварын том илрэл болж байгаа. Үүнийг гүйх, сагсан бөмбөг тоглох, алхахад зориулсан. Энэ гутлыг олон одууд өмсөж байснаас Белла Хадид хүртэл багтжээ. Энэ гутлыг цахим худалдаагаар хэдийнээ худалдаж амжжээ.
UGG загварын нэгдэл
UGG урт түрийтэй гутал эргэн ирлээ. Нэгдүгээр сарын загварын үеэр Y төслийн хамт олон UGG брэндтэй хамтран өвдөг хүрсэн урт түрийтэй гутлын загварыг танилцуулжээ. Дуучин Рианна болон тамирчин Сиенна Миллер нар энэхүү гутланд дурладаг. Уг гутлын үнэ 400 ам.доллар юм.
Vetement X Reebok оймсон түрийт спорт гутал- 840 ам.доллар
Уг загварн гутал нь өнгөрөгч оны 11 сард Хонг Конгт өргөнөөр худалдаалагдаж эхэлсэн ба одоо цахимаар худалдаалагдаж байна.
Vetements x Manolo Blahnik гутал -2295 ам.доллар
Ташаа хүрсэн түрийтэй энэ гутлыг 50 хувийн хямдралтайгаар 2295 ам.долларын үнээр худалдаалж байна. Дуучин Рианна энэ гутлыг өмсөж инстаграмм хуудастаа зургаа тавьсан байдаг.
Цээжиндээ өмсдөг жинсэн өмд-56 ам.доллар
Этгээд хачин энэ загварыг ASOS.com-оор худалдаалж байна. Зарим хүн үүнийг юу болохыг сайн ойлгоогүй бололтой элэглэсэн зурвас бичжээ. Нэг үйлчлүүлэгч бүтээгдэхүүний дор “Энэ хувцасны тасархайг хараад би гэртээ согтуу ирээд банзалаа тайлах гэж оролдож байгаад орооцолдчихоод уурлаад сууж байгаа юм шиг л харагдаж байна” гэж бичжээ.
Balenciaga Crocs-850 ам.доллар
Кроксын энэ загварыг анх 2017 оны 11 сарын загварын долоо хоногт танилцуулж байжээ. Үүнийг энэ оны хоёр сараас цахимаар худалдаалж эхэлсэн бөгөөд хэдхэн цагийн дотор зарагдсан байна. Харин одоо 9 размерын урьдчилсан захиалга авч байна.
Өвдөг харагддаг өмд-95 ам.доллар
Гялгар тороор өвдөг хэсгийг нөхсөн энэ жинсэн өмд нь 2017 оны хаврын шинэ загвар юм. Энэ өмдийг Nordstrom-ийн цахим худалдаагаар зарж байсан бөгөөд одоо зарагдаж дуусчээ.
Moschino брэндийн нэвт харагддаг, цуван даашинз-895 ам.доллар
Энэ загварыг 2017 оны 2-р сард анх танилцуулж байжээ. Тухайн жилийнхээ сүүлээр зарагдаж дууссан байна.
Brikenstocks-99.95 ам.доллар
Брикенстокын углааш загварын ертөнцөд маш алдартай. Энэ нь хүн бүрийн гутлын шүүгээнд байх ёстой гутлаар тооцогддог. Онцгой загварыг 800 ам.доллар хүртэл үнээр худалдаалж байсан бөгөөд энэ загвар хэдийнэ зарагдаж дуусчээ.