Wi Fi буюу утасгүй интернэтийн сүлжээг 1997 оноос ашиглаж эхэлжээ. Хүн төрөлхтний хөгжлийн гайхамшигуудын нэг болсон энэ ололт амжилт гэтэл хүний эрүүл мэндэд хортой гэх судалгааг эрдэмтэд хийх болсон байна. 

Америкийн эрдэмтэн Дуглас Филдс “Гар утас оюун ухааныг захирах нь” шинжлэх ухааны өгүүлэлдээ 2008 онд энэ тухай анх бичжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Олон улсын эрүүл мэндийн байгууллага WiFi сүлжээ нь хүний эрүүл мэндэд аюул учруулж байгаа талаар 10 баримтыг дэлгэн тавьсан нь нэлээд шуугиан тарьсан юм. Яагаад бид Wi-Fi сүлжээнээс хүүхдүүдээ, өөрсдийгөө хамгаалах шаардлагатайг дараах 10 баримтад тодорхой хэлж өгчээ.

1. НОЙР ХУЛЖААНА

Унтахынхаа өмнө гар утсаар тоглох, Wi-Fi орчинд интернэтээр хэсэх зэрэг нь нойргүйдэлд хүргэдгийг 2007 онд эрдэмтэд баталжээ. Ялангуяа Wi-Fi сүлжээний цахилгаан соронзон цацрагийг салгалгүйгээр шөнөжин асаалттай байлгах нь хүний тархинд асар их дарамт үүсгэдэг байна.

2.УРАГТ МУУГААР НӨЛӨӨЛДӨГ

Wi-Fi сүлжээний цацрагт их өртөх нь хэвийн эсийн хөгжил, ялангуяа ургийн хөгжилд саад болдог байна. Тиймээс жирэмсэн эхчүүдэд онцгой хор нөлөөтэйг сэрэмжлүүлжээ. Түүнчлэн дөнгөж өсч буй залуу эд эсүүдэд нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн дараа хор уршиг нь мэдэгддэг аж. 2004 онд Австрийн судалгааны багийнхан амьтанд хийсэн судалгаагаар WiFi сүлжээ нь бөөрний хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг илрүүлжээ. Энэхүү судалгааны дүнг 2009 онд бататгасан байна.

3. ЭСИЙН ӨСӨЛТИЙГ УДААШРУУЛДАГ

Данийн ахлах ангийн сурагчид бас нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тэд утасгүй интернэтийн сүлжээ бүхий өрөөнд ургамал тавьжээ. Мөн яг ижилхэн ургамлыг ямар ч сүлжээгүй өрөөнд байлгасан байна. 10 хоногийн дараа WiFi бүхий өрөөнд байсан нь хатаж хорчийсон байсан бол, эрүүл өрөөнийх сагсайтлаа ургасан байжээ. Тиймээс Wi-Fi сүлжээ нь эсийн хөгшрөлтийг түргэсгэдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

4.ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ УДААШРУУЛДАГ

Данийн сурагчдын хийсэн туршилтын дараа эрдэмтэд Wi-Fi сүлжээний цацрагийн хор нөлөөг судалж эхэлжээ. 10 гаруй жил утасгүй интернэтийн сүлжээг идэвхтэй ашигласан хүмүүс тархины хорт хавдраар өвчлөх эрсдэл хоёр дахин их байгааг тогтоосон байна.

5.ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ИЛҮҮ НӨЛӨӨТЭЙ

Эрэгтэй 15, эмэгтэй15 хүнээс ой тогтоох шалгалт авч, тархины үйл ажиллагааг хэмжихэд эмэгтэйчүүд илүү бүдэрч байжээ. Эдгээр 30 хүн нь мэдээж Wi-Fi идэвхтэй ашигладаг хүмүүс.

6.ҮРГҮЙДЛИЙН ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

Зөвхөн гар утас компьютер гэлтгүй Wi Fi сүлжээ нь эр бэлгийнэсийг саармагжуулдаг мал болон хүн дээр хийсэн туршилтаар батлагджээ.

7.ТӨРӨЛТӨД НӨЛӨӨЛЖ БАЙЖЭЭ

Зохиомлоор суулгасан хулганыг 45 хоногийн турш “WI Fi” орчинд байлгахадстрессийн төвшин хоёр дахин нэмэгдэж зулбажээ. Энэхүү сүлжээ нь урагт сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоосон байна. 2011 онд Швед Каролинска хүрээлэн бие давхар ээжүүдэд хандан аль болох утасгүй интернэтийн сүлжээнээс хол байхыг анхааруулжээ.

8.ЗҮРХЭНД АЧААЛАЛ ҮҮСГЭДЭГ

Утасгүй сүлжээ хүрээлэгдсэн үед хүний зүрх яг л уралдаанд орох гэж байгаа мэт сандарч хурдан цохилж эхэлдэг аж.

9.ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХ ҮҮ?

Яг энэ асуул хариулсан эрдэм одоогоор байхгүй гэнэ.Учир нь маш их маргаан дагуулдаг. Цахилгаан соронзон орон, цацраг идэвхит туяа нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж болохыг амьтан дээр хийсэн судалгаагаар баталсан туршилт олон. 21 настай нэгэн эмэгтэй утсаа байнга энгэрийнхээ халаасанд хийж явдагаас болж хөхний хорт хавдар туссан жишээ бас байна.

10.ЭРДЭС БОДИСЫН ДУТАГДАЛД ОРУУЛДАГ

Wi-Fi сүлжээ нь хүнийгэрдэс бодисын дутагдалд, оруулж, таргалуулдаг тухай судалгаа бий. Хүний аз жаргалын гормоныг багасгаж, тэжээлийндутагдалд оруулж, таргалуулдаг гэнэ.

Дээрх 10 баримт нь бүгд тодорхой эх сурвалжтай гэдгийг Олон улсын эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. WI FI буюу утасгүй интернэтийн сүлжээгээ шөнийн цагт унтрааж, аль болох ашиглахгүй байхыг эрдэмтэд сануулж байна.