Дэлхийн супер од Бритни спирс нэг үе экс найз залуудаа хаягдснаас болж сэтгэл санаагаар унан, хар тамхи, мансууруулах бодис хэт их хэрэглэх болсон юм. Тэр ч байтугай үсээ хусаж фенүүдээ гайхшруулж байсан билээ. Тэгвэл өнөөдөр түүний энэ байдал эрс өөрчлөгдсөн гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ. Тэрээр 14 насаар дүү халуухан модель залуутай үерхэж байгаа юм. Хосууд удахгүй сүй тавих гэж буйгаа ч дуулгаад амжсан. Тэгвэл өдгөө 37 настай дуучин Бритни алдарт "Kenzo" брэндийн сурталчилгааны зураг авалтанд оролцож фенүүдээ гайхшруулсан байна. Түүний гадаад төрх, сайхан бие, улам л залуужсан байдал нь ийнхүү олон хүнд урам зориг өгсөн гэнэ.  Бритнигийн 23 настай найз залуу моделиор ажилхаас гадна фитнесээр идэвхитэй хичээллэдэг нэгэн юм. Энэ нь ч түүнд нөлөөлж биеэ ийнхүү сайхан авч яваа хэмээн хэвлэлүүд онцлох болсон байна. 

www.Dorgio.mn