"The X factor 2016" шоуны шүүгчдийг болоод үзэгчдийг гайхшруулж байлдан дагуулсан оролцогч бол Honey G буюу Anna Georgette Gilford. Тэрээр 45 настай бөгөөд ганц бие нэгэн юм. X factor шоуны шалгаруулалтанд оролцохдоо шүүгч Симоны дургүйцдийг хүргээд авсан ч шоуны дараа дараагийн дугааруудад өөрийгөө жинхэнэ байлдан дагуулагч раппер гэдгээ харуулж чадсан. Харамсалтай нь тэрээр ялагч болж чадаагүй ч өөрийн хэд хэдэн дууны видео клипыг гаргаад амжсан билээ. Шоуны шалгаруулалтын явцад шүүгчид болоод үзэгчдийг байлдан дагуулж сошиалын од болж явсан Anna Georgette Gilford-ын кареэр нэвтрүүүлгийн дараагаас дууссан гэхэд болно. Учир нь "The X factor" шоуны дараа өөрийн дууг гаргасан ч шоуны үеэр үзүүлсэн амжилтаа эвдэж чадаагүй юм. Тэрээр өөрийн жинхэнэ хайрыг хайж байгаа төдийгүй хүүхэдтэй болохыг хамгаас илүү хүсдэг хэмээн нэгэн ярилцлагандаа дурьджээ.

О.Пүрэвмаа

www.Dorgio.mn