“Эрдэнэт үйлдвэр”-ийн нэгдүгээр орлогч асан А.П.Фоменко: Хуурамч гэрээгээр мөнгө төлөх ёсгүй
2018/04/05
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч захирлаар 2009-2014 онд ажиллаж байсан А.П.Фоменко “Эрдэнэт”-ийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр уг үйлдвэрт олон жил ажилласны хувьд сүүлийн үед шуугиан тариад буй “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж “Жаст” группэд баталгаа гаргаж өгсөн эсэх, “Стандарт” банкинд 109 сая ам.долларын өр төлөх үү гэдэг асуудалд няцаалт өгсөн байна. Монголчуудад хандан ирүүлсэн түүний байр суурь, мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Эрхэм хүндэт Монгол нөхөд өө!
Эрхэм хүндэт хамтран ажиллагсад аа!
Миний амьдралын нэг чухал үе бол 2009-2014 онд ОХУ-ын талыг төлөөлөн Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын
нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн албан тушаалд ажиллаж байсан явдал юм.
Намайг ажиллаж байх үед үйлдвэр нь салбартаа тэргүүлэгч байсан бөгөөд үйлдвэрлэл болон борлуулалтын хэмжээгээрээ 2011 онд дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрч байлаа. Миний санаж байгаагаар тухайн үед үйлдвэрийн жилийн цэвэр ашиг 220 сая ам.долларт хүрч байсан. Зөвхөн эдгээр үзүүлэлтээр үйлдвэрийн хамт олон, удирдлага хэрхэн ажиллаж байсныг төсөөлж болох биз ээ.
Миний бие өнөөг хүртэл “Эрдэнэт үйлдвэр”, түүний үйл ажиллагаа, хувь заяанд байнга анхаарал хандуулж явдаг хүний нэг. Тийм ч учраас “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банкны хооронд үүссэн санхүүгийн маргааны асуудлыг удирдлагад байсан хүний хувьд үнэндээ ойлгохгүй байна.
51 хувийг барьцаалж баталгаа гаргаж өгсөн гэх энэ асуудал нь ямар ч логикгүй зүйл бөгөөд ийм ойлгомжгүй өрийг төлөх нь компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.
“Эрдэнэт үйлдвэр” нь гэрээгээр хүлээсэн ямар ч үүрэг хариуцлага байхгүй атал “Стандарт” банкинд төлбөр төлүүлэхээр гарсан Лондонгийн арбитрын шийдвэрийг үндэслэлгүй гэж би үзэж байна. Үүнээс гадна зээл авахаар санхүүгийн баталгаа гаргахыг зөвшөөрсөн үйлдвэрийн ТУЗ-ийн албан ёсны шийдвэр ч байхгүй. Ийм шийдвэр гэрээ хийхэд хамгийн чухал байдаг юм.
Миний бие үйлдвэрт ажиллах хугацаандаа “Стандарт” банкны төлөөлөлтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, албан бичгээр ч харилцаж байсан зүйлийг хараагүй бөгөөд тэр тусмаа санхүүгийн баталгаа гаргаагүй билээ.
Гэтэл “Стандарт” банк хуурамч гарын үсэгтэй, хуурамч гэрээн дээр үндэслэн үйлдвэрээс мөнгө нэхэмжилж байгаа нь хамгийн үл ойлгогдох хачирхалтай явдал болоод байна.
Хуурамч баримт бичгүүд үйлдсэн хүмүүсийн үйлдэл нь хууль бус болохыг Монголын хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоосон байдаг.
Энэ өрийг хуурамч бичиг баримт үйлдэх замаар луйвар хийсэн этгээдүүд төлөх ёстой. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс санхүүгийн баталгаа гаргасан ямар ч баримт байхгүйг баттай нотолж байна.”
Зочин · 2018/04/06
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” АРБИТРЫН ШҮҮХЭД ЯЛАХ МАГАДЛАЛ 99.99 ХУВЬ БАЙСАН
2015, 2016 онуудад болсон Арбитрын шүүх хурлын үеэр хурал даргалагч шүүгч “Эрдэнэт үйлдвэр санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй” гэсэн заалттай гэрээний эх гаргаж өгч шинжилгээнд оруулахыг шаардсан байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмгөөлөгч, хуулийн Вэссоц, Тэйлор компанийн төлөөлөгчдөд эх хувь байгаа эсэхийг өөрсдийн нүдээр харж батлахыг хүссэн ч биелүүлээгүй гэнэ. Европын болон Монголын хуулиар шинжээчид дүгнэлт гаргахын тулд зөвхөн эх хувь дээр ажилладаг. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс Лондоны шүүхэд эдгээр гэрээний зөвхөн хуулбарыг гаргаж өгч, “Гэрээ эх хувь олдохгүй байна” гэсэн хариу өгсөн учир Эрдэнэт ялагдаж, үйлдвэрт хамааралгүй их хэмжээний төлбөр төлөх Арбитрын шүүхийн шийдвэр гарчээ.
Стандарт банкинд байгаа Эрдэнэт үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн хуурамч гарын үсэг, тамгатай гэрээг үндэслэн анх авсан 51.0 сая ам.доллар дээр Эрдэнэт хариуцлага хүлээнэ, бусад нэмэлтүүд дээр хариуцлага хүлээхгүй гэсэн шүүхийн шийдвэр гарчээ. Харин “Жаст групп” Стандарт банкинд анхны гэрээний эргэн төлөлт 88.2 сая ам.доллар төлжээ.
Үүнээс харахад “Жаст групп” Стандарт банкинд зээлээ бүрэн төлсөн гэж үзэж болох аж. Мөн “Эрдэнэт үйлдвэр” Арбитрын шүүхэд ялах магадлал 99.99 хувь байсан боловч шүүх ажиллагаанд хуулийн байгууллагаас алга болсон гэх хамгийн чухал нотлох баримтаасаа болж ялагдсан гэнэ. Мөн давж заалдах хугацаа дуусаагүй байхад буюу 2017 онд Авлигатай тэмцэх газар шилжиж ирсэн эл хэргийн материал дунд нөгөө алга болсон, олдоогүй гэрээ зх хувиараа байжээ.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР Ш.БАТХҮҮГИЙН ӨРИЙГ ТӨЛӨХГҮЙ БАЙХ ХУУЛИЙН ГАРЦ БИЙ
Эрдэнэт энэ зээлд хариуцлага хүлээхгүй байх, зээлийн төлбөрийг шилжүүлэхгүй байх хууль зүйн боломж одоо ч бий гэнэ. 1958 онд байгуулсан “Гадаадын Арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай" конвенцэд Монгол Улс 1994 онд нэгдэн орсон. Уг конвенцийн дагуу Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Монголын шүүхэд Арбитрын шийдвэр болон тухайн шийдвэрийг гаргахад үндэслэл болсон материалыг эх хувиар нь ирүүлэхийг хүсэлт гаргах юм байна.
Ийн Монголын шүүхийн шийдвэрээр баталгаажсан тохиолдолд Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Харин Стандарт банкинд байгаа “Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой гурван гэрээ ирэхэд хуурамч гэдгийг нотлох бүрэн бололцоотой аж. Ингэсэн тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр” Стандарт банкинд төлбөр төлөх шаардлагагүй болох юм байна.
СТАНДАРТ БАНКНЫ ЗЭЭЛИЙН АСУУДЛААР УЛС ТӨР ХИЙЖ БАЙНА ГЭВ
Ш.Батхүү захидалдаа “Жаст групп" ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг асуудлыг олон нийтэд санаатайгаар мушгин гуйвуулж ойлгуулан, байдлыг дэвэргэн хурцатгаж, гүтгэлгийн шинж чанартай улс төржүүлж байна.
Мөн олон улсын конвенц, хуулийг судлалгүй тэр өр төлбөрийг төлөх гэж яарч байгаа нь “Эрдэнэт үйлдвэр” болон улсыг хохироох замаар гадаад руу их хэмжээний мөнгө гаргахаар улайрч байна. Мөн энэ асуудлаар далимдуулж улс төрийн ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг хүмүүс байх магадлалтай гэжээ.
Зочин · 2018/04/06
Жастын Батхүүгийн хураасан банк. шатахуун түгээх станцууд гэх мэт хөрөнгө хаачисан цааш дахиад хүмүүсийн хөрөнгө хураагаад хэн эзэмших санаархал байгаа юм Ер нь алдаа гаргасан бүхний хураасан хөрөнгийг хэн юу хийдэг юм Олон олон аавын хүүг хэлмэгдүүлээд хурагаад байх санаа хэнд байна гэх мэт асуултууд хөвөрөөд л байх юм байна даа
Зочин · 2018/04/06
Энэ хүн худлаа ярина гэж үү Энэ өөр сонирхол явагдаад байгаа юм бишүү
Зочин · 2018/04/05
Tiim shu
шаабар · 2018/04/05
Энэ үйл явдал балчир хүүхэд ч ойлгохоор муу найруулсан жүжиг шүү дээ. Яг Зоригийг хөнөөсөн хэрэг шиг. Монголын төр эмгэнэлтэйгээс гадна манай хуульчид дэндүү арчаагүйн илрэл мөн. Мэдээж Батхүүгийн авсан мөнгийг хувааж идсэн нь дэндүү тодорхой. Уг нь Батхүү хулгайч нарыг хамгаалж байхаар бүх үнэнийг илчилвэл өөрт нь бас үр хүүхдүүдэд нь хэрэгтэй дээ. Төрөл төрөгсөд нь тэгэж зөвлөдөггүй л юм байх даа.
Khatan · 2018/04/05
Энэ бол их энгийн. Миний нэрээр гарын үсэг дуурайлгаад А гэгч Б-с мөнгө зээлсэн байж. А мөнгөө өгөөгүй гээд Б надаас нэхвэл харин ч би энэ хоёрыг миний бичиг баримт гарын үсэг хуурамчаар хийсэн хуйвалдсан луйварчид гэж үзээд цагдаа шүүхэд хандана. Миний ойлгож байгаагаар бол гарын үсгийг хуурамчаар хийгээд зээлсэн мөнгийг Батхүү гэгч нөхөр улс төрчидтэй хувааж авсан. Тэгээд л нөгөө хэд нь одоо бантаад татварын мөнгөөр өрийг нь хаахаас аргагүй гэсэн хошин шог болгоод байгаа юм. Хэрвээ хувийн хөрөнгө байсан бол өөрөө мэдээгүй байхад нь чиний гарын үсгийг хуурамчаар хийгээд шүүхийн шийдвэр гаргуулаад хөрөнгийг чинь авнаа гэвэл зөвшөөрөх хүн байна уу. Байдаг бол одоо ажил хийж яадагын хэдэн баян нөхдийн гарын үсэг тамга тэмдэгийг хуурамчаар хийж батлан даалгаад л зээл авцгаая.
Khatan · 2018/04/05
Энэ бол их энгийн. Миний нэрээр гарын үсэг дуурайлгаад А гэгч Б-с мөнгө зээлсэн байж. А мөнгөө өгөөгүй гээд Б надаас нэхвэл харин ч би энэ хоёрыг миний бичиг баримт гарын үсэг хуурамчаар хийсэн хуйвалдсан луйварчид гэж үзээд цагдаа шүүхэд хандана. Миний ойлгож байгаагаар бол гарын үсгийг хуурамчаар хийгээд зээлсэн мөнгийг Батхүү гэгч нөхөр улс төрчидтэй хувааж авсан. Тэгээд л нөгөө хэд нь одоо бантаад татварын мөнгөөр өрийг нь хаахаас аргагүй гэсэн хошин шог болгоод байгаа юм. Хэрвээ хувийн хөрөнгө байсан бол өөрөө мэдээгүй байхад нь чиний гарын үсгийг хуурамчаар хийгээд шүүхийн шийдвэр гаргуулаад хөрөнгийг чинь авнаа гэвэл зөвшөөрөх хүн байна уу. Байдаг бол одоо ажил хийж яадагын хэдэн баян нөхдийн гарын үсэг тамга тэмдэгийг хуурамчаар хийж батлан даалгаад л зээл авцгаая.
Зочин · 2018/04/05
zuv