Машин үйлдвэрлэл дунд орос ах нарын төмөр хүлгүүд тансаг зэрэглэлд тэр бүр орохгүй ч эдэлгээ, хүчин чадлаараа бол нэлээд дээгүүрт орно.

Энэ удаад уншигч та бүхэнд хамгийн үнэтэй машиныг танилцуулж байна. 

Marussia F2

Оff-road загварын энэ машиныг 2010 онд үйлдвэрлэжээ. 3.6 литрийн 340 морины хүчин чадал бүхий хөдөлгүүртэй автомат хурдны хайрцагтай уг машин нь 3.5 сая рублийн үнэтэй

ГАЗ-13 «Чайка»

Хуучин Зөвлөлтийн домог болсон энэ машин нь тэр бүр харагдахгүй ч машин цуглуулагч нарын хувьд нандин цуглуулгын нэг болжээ. Одоогоор уг машиныг 4.5 сая рублиэр үнэлж байгаа гэнэ.
 
Marussia B1
 
Чамин загвартай тус машин нь 2007 онд бүтээгджээ. 3.8 секундэд 100 км/ц хурд авах чадалтай. 420 морины хүчин чадал бүхий хөдөлгүүртэй энэ төмөр хүлгийн үнэ нь 5.3 сая рубль
 
Marussia B2
 
Marussia-н хоёр дахь загвар болох энэ загвар нь өмнөхөөсөө загварын хувьд арай өөр. Энэ машины үнэ 6.4 сая рубль

 

Баавгай буюу "The Bear"

Аварга том дугуйтай, ГАЗ-66 машины үндсэн суурь дээр бүтээсэн уг машины үнэ 9 сая рубль
ГАЗ «Тигр»
Байлдааны бус зориулалтаар тоноглосон цэргийн зориулалтын уг машин 10 сая рублийн үнэтэй. Уг машин нь 5.9 хөдөлгүүртэй 205 морины хүчин чадалтай

 

Т-98 «Комбат»
 
Аюултай нөхцөл байдалд зорчигчоо найдвартай хамгаалах уг машин бүрэн хуяглалтай. Үүний үнэ нь 10 сая рубль
 
 
Amulet
Энэхүү машин нь ердөө ганц л хувь үйлдвэрлэгдсэн аж. Гадаад үзэмж нь тун содон бөгөөд гадаргууг нь Канадын зэрлэг үхрийн ширээр бүрсэн дотор салоныг нь булгын аргаар хийсэн гээд олон сонирхолтой зүйлээс бүтсэн уг машины үнэ 15 сая рубль