Конор Макгрегор үймээн дэгдээн цагдаад гавлуулав
2018/04/07
UFC буюу холимог тулааны тамирчид зорчин явсан жижиг оврын машин руу тэрэг шидэн цонхыг нь хагалан дотор нь байсан хоёр хүн хөнгөн гэмтэл авсан хэрэг гарчээ.
Энэхүү хэргийн эзэн холбогдогч нь нэрт тулаан Конор Макгрегор байсан аж. Түүнийг цагдаагийнхан гавлан түр саатуулсан байна. Удахгүй болох нэгэн тулааны оролцогчдын хооронд болсон маргаан Конор оролцон энэ үймээнийг үүсгэжээ. Холбооны удирдлагууд энэ хэрэгт харамсаж байгаагаа илэрхийлэн тамирчдын тоглох эрхийг хасах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Коннорын хувьд тэрбээр мэргэжлийн боксын тамирчин Флойдтой боксын рингэнд тулалдан ялагдсан бол энэ зун тэд холимог тулаанаар хүч үзэх байсан билээ. Харин энэ үймээний улмаас тэдний тулаан болохгүй ч байж магад болжээ.