Африкийн Порт Элизабет гэх хотын ойролцоох сууринд зөвшөөрөлгүй оршин суудаг айлуудын байшинг нураахаар цагдаагийн хүч ашиглан иргэд болон хүчнийхний хооронд бага зэргийн мөргөлдөөн үүссэн байна. 

Энэ үеэр 38 настай нэгэн эр байшингаа нураалгахгүйн хэмээн зургаан сартай охиноо тэврэн оромжийнхоо дээвэрт гарчээ. Харин цагдаа нар түүнийг хүүхдээ буулгахын шаардахад өөдөөс нь эсэргүүцэн байшин нураавал охиноо шиднэ хэмээн хашгирсан аж. 

Энэ үеэр мөн оршин суугчид нь түүнийг ятган хүүхдээ шид гэж байсан гэнэ. Ухаангүй эр цагдаагийн үгийг үл тоон охиноо шууд шидсэн ба азаар байшингийн доор байсан цагдаагийн ажилтнууд хүүхдийг барьж чаджээ. Увайгүй үйлдэл гаргасан эрийг баривчилж, хүүхдийг эхэд нь өгсөн байна.