Сансрын нисгэгч болох хүсэлтэй 4 мянга гаруй иргэн хүсэлтээ ирүүлжээ
2018/04/18
АНЭУ-ын анхны сансрын нисгэгч болох хүсэлтэй байгаагаа тус улсын 4 мянга гаруй иргэн илэрхийлсэн тухай “Mohammed bin Rashid Space Centre” төвийн эх сурвалжаас иш татан Америкийн “National” сэтгүүл мэдээлжээ.
Сансрын нисгэгчдийг сонгох хөтөлбөрийг өнгөрсөн оны 12 дугаар сараас явуулж эхэлсэн бөгөөд өргөдөл хүлээн авах хугацаа өнгөрсөн сарын сүүлчээр дууссан байна.
Тус төв нь янз бүрийн салбарт ажилладаг 17-67 насны нийт 4022 хүний өргөдлийг хүлээн авсан бөгөөд өргөдөл өгсөн гурван хүн тутмын 1 нь эмэгтэй хүн байжээ.
Сонгон шалгаруулалтын дараагийн шатанд ярилцлага авч, эмнэлгийн болон сэтгэл зүйн сорил авах бөгөөд энэ оны эцэс гэхэд албан ёсоор сансрын нисгэгч болох 4 хүнийг сонгон авч тэднийг ирэх жил бэлтгэх аж. Бэлтгэл ажил 2 жил үргэлжлэх юм байна. АНЭУ-ын анхны сансрын нисгэгч 2021 онд сансарт нисэх төлөвтэй байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг