НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Ц.Цогзолмааг сонголоо
2014/01/16
МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит VI чуулган Тусгаар тогтнолын ордноо болж байна.
Энэхүү хурлаар НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ажлаа өгсөнтэй холбогдуулан шинэ удирдлагыг сонгох санал хураалт явагдлаа.
НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ундармаа нар нэр дэвшсэн юм.
Тэгвэл санал асуулгаар Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа 64.9 хувийн санал,
харин Б.Ундармаа 35.1 санал авчээ.
Ийн 64.9 хувийн санал авснаар Ц.Цогзолмаа НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр тодорлоо.
Х.Даваа
Зочин · 2014/01/18
Dovoo borluulaad duugai suugaad baiv aa mash sain ajillana shuu chamaig humuus harj bgaa shuu