49 настай Тоня Россингтон гэх эмэгтэй 14 жилийн өмнө хөх томруулах мэс засалд орж байжээ. Харин жил ирэх тусам түүний хөх хэлбэрээ алдан таалагдахаа больсон аж. 

Эмэгтэйд мэс засалд орж хөхний силиконоо авахуулах мөнгө байгаагүй учир гэртээ чимэглэлийн хутгаар өөрөө үүнийгээ авахыг оролдсон байна. Түүний хэлснээр эхлээд мөсөөр жин тавьж мэдээ алдсан үед нь хуучин шархны сорви дээр нь зүсэлт хийжээ. Энэ үед нэлээд цус алдсан бөгөөд нэг хөхний силиконоо авсан ч яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Түүнд эмч нар анхны тусламж үзүүлснээр аюул амь наснаас нь холуур өнгөрчээ. Харин хоёр дахь хөхнийх нь хувь заяаны талаар тодорхой мэдээлэл ирээгүй аж.