Нохойны ачаар эхдээ гологдсон нярай амьд гарлаа
2018/04/27
Таны харж байгаа энэ нохойг Жорж гэдэг. Тэрбээр өөрийн эзэн, 63 настай Шармейн Кивитэй салхилж байгаад гэнэт зогсон муу усны суваг руу хуцаж эхэлсэн байна. Эзэн нь нохойныхоо хуцаж байгаа зүгт харахад юм онцгой годй содон зүйл харагдаагүй ч хүүхдийн уйлах чимээ сонсогджээ. Ингээд очиход дөнгөж төрсөн охин хүүхэд байсан бөгөөд охиныг эмнэлэгт хүргэж амийг нь аварсан. Одоогоор охины ээжийг хайж байгаа аж.