Кардашианы гэр бүлийн гишүүн болох Кайл Женнер агаараас л мөнгө ологч гэж хэлж болно. Учир нь тэрбээр найман сарын өмнө амаржин ээжийн үүргээ биелүүлж байгаа ч өөрийн хувийн бизнесээ тун хялбархан үргэлжлүүлдэг.

Олон нийтийн сүлжээ сайтад идэвхтэй байдаг тэрбээр ээж болсноор телевизүүдийн хараанд өртөн шинэ ээж гэх тодотголоор сурталчилгаанд ихээр орох болжээ. Инстаграмдаа хаалт дотор үгтэй хэдхэн зүйлс бичээд л олон сая долларын ашиг олдог нэгэн. Тэрбээр энэ мэтээр сурталчилгаа хийхээс гадна амьдралынхаа өдөр тутмын зүйлийг ч эндээ нийтлэн бусдад харуулж байдаг нэгэн. 

Түүний хувьд реппер Травистай хайр сэтгэлийн холбоо тогтоосон ч Женнерийг долоон сартай жирэмсэн байхад хоёр тийш болсон гэж ярилцдаг. Тэдний охин Сторми одоо найман сар хүрч байгаа гэнэ.