“Төмөр хүн” киноны гол дүрийн баатрын өмсгөл алга болжээ
2018/05/10
Америкийн найруулагч Жон Фавроны “Төмөр хүн” киноны гол дүрийн баатрын өмсдөг дуулга алга болжээ. Энэ хэргийг АНУ-ын Калифорни муж улсын Лос Анжелес хотын цагдаа нар мөрдөн шалгаж байгаа аж. 320 ам.долларын үнэ бүхий тус дуулгыг Америкийн жүжигчин бага Роберт Дауни “Төмөр хүн” киноны тэрбумтан-зохион бүтээгч Тони Старкийн дүрд тоглохдоо өмсөж байжээ. Энэ тухай телевизийн “Fox News” суваг мэдээлэв.
“Төмөр хүн” кино нь 140 сая ам.доллароор бүтэж байсан бөгөөд кино прокатаас олсон орлого нь 585,1 сая ам.долларыг давж байжээ. Дашрамд дурдахад, тус кино 2009 онд Оскарын шилдэг хослол зураг болон шилдэг дууны эвлүүлэг төрөлд нэр дэвшиж байжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг