Луувангаас болж жуулчид имжний халдлагад өртөх болжээ
2018/05/10
Австралийн Макурие лэйк хотын амьтны хүрээлэнд ирсэн жуулчид имжний халдлагад өртөн хэд хэдэн хүн ноцтой гэмтэл авчээ. Жуулчид имжнүүдэд лууван өгч байгаа нь үүний шалтгаан гэж зарим мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа аж.
Имжний хувьд үндсэн хоол тэжээл нь газраас ургадаг өвс ургамал боловч жуулчид тэдэнд лууван өгч байгаа нь тэдний зан авирыг догшин түрэмгий болгох шалтгаан. Учир нь лууван дахь чихрийн агууламж нь тэдэнд нөлөөлж байна гэж амвтны хүрээлэнгийн хоол тэжээлийн судалгааны ажилтан хэлжээ.