Энэ бол Адель, тэр одоо 28 настай. Түүний хувьд сүүлийн хэдэн жил тун гунигтай түүхээр үргэлжилж байгаа юм. Цаг хугацаа явсаар харин түүнд найз залуу огт байхгүй. Үүний гол шалтгаан нь түүний цээжэн дээрх шивээс гэнэ. 

Түүнийг 18 настай байхад Макс нэртэй үнэнч анд, нохой нь үхжээ. Харин үүнд сэтгэлээр унасан тэрбээр нохойгоо дурсан Максын сарвууны дүрсийг хоёр хөхний дээд хэсэгтээ шивүүлжээ. 
 Харин энэ түүнд сэтгэл санааны дарамт авчирна гэж огт төсөөлөөгүй аж. Үе тэнгийнхэн нь түүнийг "Сарвуун шивээст мээм" хэмээн хочилох болж. Үүнээс болж түүнд эрчүүдтэй дотно харилцаанд орох сэтгэхүй ч байхгүй болжээ. Тиймээс шивээсээ арилгахаар шийдсэн ч цээжиндээ хүний нүдэнд анзаарагдам сорвитой болж бүүр дор харагдаж болох эрсдэл тулгараад байгаа юм.