Питтбулл нохойд нүүрээ эрэмдэглүүлсэн загвар өмсөгч бүсгүй гоо сайхны мэс засалд ороод ч тусыг эс олов
2018/05/16
23 настай Сакел Мэкинтош гэх британи бүсгүй нохойгоо дагуулан ирсэн найзтайгаа өдөржин зугаалан амралтаа сайхан өнгөрүүлжээ. Харин үдэш болоход машин руугаа явж байгаад нохойд нь хазуулан нүүрэндээ хүндхэн гэмтэл авчээ.
Харин үүнээс хойш хэд хэдэн удаа гоо сайхны мэс засалд орсон тийм ч төгс үр дүн аваагүй аж. Учир нь дээд уруулын булчингийн шөрмөс гэмтсэн учир уруулын хэлбэр алдсан гэх мэт согогтой харагдах болжээ.. Гэсэн ч түүний хамтрагч, гэр бүлийнхэн нь үргэлж сэтгэлийн дэм үзүүлэн одоо тэрбээр буцаж загвар өмсөгчийн ажилдаа оржээ.