УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг өнөөдөр өөрийн санаачилсан "Архидан согтуурлыг хянах тухай" хуулийг иргэдэд танилцуулж, тэдний саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү хэлэлцүүлэг нь Нийслэлийн иргэний танхимд 13.00 цагаас болох юм. Тус хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, дүүрэг хороодын төлөөлөл, иргэд оролцоно.

Х.Даваа