69 настай хөлөө тайруулсан уулчин Эверестэд гарлаа
2018/05/25
Хятадын иргэн 69 настай Ся Бою Эверестэд гарахын тулд дөрвөн удаа оролдлого хийгээд бүтэлгүйтэж байсан нэгэн юм. Тэрбээр 1975 онд анхны авиралтаараа золгүй тохиолдлоор хөлөө тайруулсан бөгөөд дараа дараагийн удаа осол, өвчин, шуурга зэргээс болж бүтэлгүйтсэн. Гэвч тэрбээр бууж өгөлгүйгээр 69 насндаа тав дахь удаагийн оролдлогоороо Эверестийн ноён оргилд гарч чаджээ.