Парис хотын Сэйнт-Дэнис гудамж бол тус хотын хамгийн их арвин түүхтэй газрын нэг. Энэ газар анх Ромчуудын эхлэл тавигдаж байснаас Францын хаан энэ газраар дамжин нийслэл рүү хүрдэг байсан гэх мэтээр олон түүхийг агуулдаг гудамж. Үүнээс гадна 19-р зуунд болсон олон арван жагсаал цуглааны оролцогчид энэ гудамжинд хорогддог байжээ.

Харин одоо бол үүнийг биеэ үнэлэгчдийн гудамж гэдгээр олон хүн мэдэх болжээ. Гэрэл зурагчин Сормонта Массимо 1984-1992 оны хооронд авсан цуврал зургуудаа олон нийтийн сайтаар дэлгэн харуулсан бөгөөд тус гудамж энэ зургаас биеэ үнэлэлтийг түлхүү харуулж байна.