Хэйнк Вейрнер Богнар гэх герман өвөө 71 настай ч өдийг хүртэл хүч бяртай хэвээрээ байгаа аж. Тэрбээр 1944 онд төрсөн бөгөөд залуу наснаасаа л хүчний төрлийн спортоор хичээллэдэг байжээ. 

Харин булчингийн тогтолцооны өвчтэй болсноор тусгай аргачлалын дагуу бие бялдаржуулах спортоор хичээллэх болжээ. Үүнээс хойш энэ төрлийн спортод хорхойсон өдийг хүртэл тэмцээн уралдаанд орсоор байгаа аж.