Эверестийн оргил хогийн цэг болжээ
2018/06/05
Эверест оргил нь гурван талт пирамид хэлбэртэй бөгөөд урд энгэр нь цавчим огцом. Урд оргил (8760 м) нь Балба болон Түвдийн өөртөө засах орны (Хятад) хилд байрладаг бол Хойд оргил (8848 м) нь Хятадын нутагт байрлана. Эверест нь Ази тивд орших Гималайн нурууны ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 8,848 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр уул юм. N 27°59’20.62″ ба E 86°55’28.27″ гэсэн солбицолд Балба болон Түвд хоорондын хил дээр оршдог.
Сүүлийн 40 жилийн хугацаанд олон уулчид дэлхийн хамгийн өндөр оргилд гарч, түүнийг эзлэн авахын төлөө хөдөлмөрлөсөөр ирсэн. Уулчдын хувьд энэ мөрөөдөл нь золгүй байдал авчирч, амь насаараа хохирох тохиолдол байсаар байна. 2015 онд Балба Эверестийн үндсэн баазын ойролцоо хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас 22 хүн уулын цасны нуранганд дарагдаж амь насаа алджээ. Энэ осол нь хаврын дунд сард гарсан. Энэ гамшгийн дараа Эверестэд авирах гэж оролдсон анхны хүн 33 настай Японы уулчин Нобуказу Курики байсан юм.
Дэлхийн дээвэр гэгдэх Эверест оргил нь уулчдын амийг 2015 онд хамгийн олноор нь авч оджээ. 1996 онд цаг агаарын нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн эвдрэл, аюулгүй байдал, өвчин зэрэг олон шалтгаанаар 15 уулчдын амь нас эрсдэж байжээ. Одоогийн байдлаар Эверест оргилд нийт 6958 хүн авирснаас 275 хүн нас барсан байна. Гэсэн хэдий ч Эверест оргилд авирах хүмүүсийн тоо 4% -иар өсчээ.
Харин одоо бол дэлхийн хамгий өндөр оргилд гарсан хүмүүсийн үлдээсэн хогнууд бараг л хогийн цэг үүсгээд байгаа аж.