Кола компанийн илчлэг, калоре багатай тунгалаг өнгийн кока кола ундааг Японд гаргажээ. Шинэ төрлийн кола ундааны амтыг бий болгохын тулд мэргэжилтнүүд жил гаруй хугацаатай ажиллажээ. 

Амтыг гарган авахын тулд колагийн карамель үндсэн амт дээр лемон, цитрус нь гол амт байх аж. Шинэ төрлийн колаг энэ сарын 11-нд буюу өнөөдөр худалдаанд гаргаж байгаа. Тунгалаг коланы бусдаас ялгарах онцлог нь сахарын агууламж тун бага, чихэрлэг амтаас илүү сэнгэнэсэн амтыг илүү мэдрүүлэх гэнэ. Шинэ төрлийн кола ундааг зарим нь Coca-Cola Clear гэж бичих болжээ.