Өнөөдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаяр өөрийг нь гүтгэн, тагнасан гэж үзэж шүүхэд хандана гэлээ.

Тодруулбал, МАН-ын бүлгийн гишүүд өрөөнд нь асуулга тавихдаа утсан дээрээ сэмхэн бичсэн бичлэг хийсэн, "Сонор плаза" барилга Э.Бат-Үүл даргынх гэж мэдэгдсэн аж. Харин тус барилга нь ИЗНН-ын Д.Энхбатынх бололтой.

Энэ тухай НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр: "Бичлэгийг би харуулж байгаад хийсэн. Тэр үед ахын дүү наадхаа унтраачих. Эр улс шиг яръя гээд байсан юм. Харин сая өөрийг нь тагнасан гэж гүтгэлээ. Би холбогдох байгууллагад нь хандана” гэлээ.

Ямартай ч дараагийн шүүхдэлцэх эрх мэдэлтнүүдийн жагсаалтыг дээрх 2 эрхэм үргэлжлүүлэх нээ.

 

Д.Ана