Австралид эмэгтэй хоригдолууд дэлгүүр хэсч, хүүхэдтэйгээ хамт амьдарч болдог
2018/07/03
Австралийн Борониа хэмээх эмэгтэйчүүдийн хорих газар нь тун сонирхолтой содон газар бөгөөд хүний эрхийг дээд зэргээр дээдэлдэг газар аж.
Австралийн Перт хотод байрладаг тус хорих газар нь үйл ажиллагаагаа явуулаад 15 жил болж байгаа бөгөөд энд 95 эмэгтэй хоригдол хүүхдүүдийнхээ хамт хүмүүждэг байна.
Эмэгтэйчүүдийг тусгайлсан хорих өрөөнд байлгадаггүй гэнэ. Харин үүний оронд таван өрөөтэй хоёр угаалгын өрөөтэй байшинд байдаг.
Хүмүүжигч хоригдол эмэгтэйчүүд тус газрын цэцэрлэгт хүрээлэн болон гал тогоонд ажил хийдэг. Хорих газрын удирдлагууд хүнийг хүн гэдэг талаас нь дээдэлж, хорих газраас гарсны дараа ч амьдралын эгэл жирийн орчинд дасан зохицуулах үүднээс ийм үйл ажиллагаа явуулдаг аж.