Сайхан бөхчүүдийн буян хишгийг хэдэн үеэрээ хүртэж яваа учраас МОНГОЛ БӨХ-ийн тухай тэгтлээ шимтэн үздэггүй ч хэдэн юм бичмээр санагдлаа. Монгол наадам бол ердөө цэрэг татлагын үеийн сорилгоос эхэлсэн шиг байгаа юм. Ялангуяа Өвөр Монголд сүүлийн 10 жилийн турш явж хийсэн судалгаанаас харахад нэг ийм дүр зураг харагддаг.

Өвөр Монголд хорчин бөх, зангиат бөх, шалбуур бөх гээд олон бөх байгаа ч Халх шиг төгс хэлбэрт ороогүй. Нэгдсэн наадам хийж эхэлсэн сүүлийн хэдэн жилээс сая үндсэн хэлбэрээ олж байна.

Халх бөх буюу Монгол бөх бол бурхны шашин буюу Богд Жавзандамба хутагтын насыг уртасгаж баясгахын тулд шашны утга орж ихэд хөгжсөн ч аажмаар шашны утгаа гээж, ардын болсон нэртэй маш их доройтож байна.

Цэргийн цолны хурандаа, хошууч, ахмад, дэслэгч хэмээх энэ 4 цол бол анхандаа бөхийн барилдаанд үзүүлсэн амжилтын цол байсан байна.

Жишээ нь одоог хүртэл Эзэн хороо (уг нь бол хураа буюу овоо гэсэн утгатай үг. Буруу буулгаснаас хороо болж хэвшсэн) байна. Алтан Гандирийн шил хэмээх уулын шилд байсан овоо. Хурах цуглах гэсэн утгатай. Хуучин цагт цэрэгт явахдаа хошуу хураа дээр дайнд мордох цэргүүд цуглаж, бөх барилдаж, нум сум харваж, морь уралдуулж цусан тангараг тавьдаг байжээ. Ихэнхдээ нэг сум буюу нэг хураа болно. Энэ тэмцээнд түрүүлсэн бөх нь Хурааны даа буюу Хурандаа болно. Энэ хүн дайнд амьд үлдэх магадлал хамгийн их учраас дайнд нас барсан цэргүүдийнхээ эрхий хурууг тасдан авч эрхи болгон зүүх эрхтэй. Хоёрт орсон буюу Хошууч бол дайнд хошуучлан орох үүрэгтэй. 3-т үлдсэн ахмад бол Царгийн ар талыг хангах үүрэгтэй. 4-т үлдсэн дэслэгч бол цэргүүдийнхээ биеийн бэлтгэлийг байнга хянах үүрэгтэй ийм байжээ. Зөвхөн Ордосын жишээн дээр үзэхэд л ийм байгаан. Манайхтай адил нэг цол өгөөд насаар нь хадахгүй. Хоорондоо хор шар гэж байхгүй. Барилдахынхаа өмнө мэгзэм, цагаан дара эх уншина. Бөхөө хөгжүүлнэ гэвэл ШАШИН-ы утга учирыг нь хүчтэй номлож, ёс суртахуун тогтоох хэрэгтэй. Монголд буюу Халхад Богд заларч, түүний шавь нарын дотроос бөх гарах болсон түүхтэй. Юу гэвэл Богд жавзандамба хутагтын анхны дүр Тамэддов хэмээх хүн маш их бяртай хүн байсан бөгөөд нэгэн өлөгчин барсыг овоодон авч, газар савтал, хээлтэй барсын 4 бамбар бүлт үсрэн нэгэн дор 5 халуун амь тасалсандаа гэмшин, бодь сэтгэл бясалгаж, гэгээрэлд хүрсэн түүхтэй. Тиймийн учир Богд хаа төрсөн газар БӨХ төрдөг учиртай. Ийм л үүх түүх байдаг юм даа. Манай коммунист түүхчид, шашингүйн үзэлтэй, өвөг дээдсээ ТЭНЭГ гэж боддог юмнууд одоо гонгинолдоод эхэлнэ дээ. Наадам бол цэнгэл юм шүү. БОГД-доо л зориулж байгаа юм шүү.

 

Г.Нямочир