Булган аймгийн иргэн О.Болдсайхан усанд осолдсон 6 хүний амийг аварлаа
2018/07/20
Булган аймгийн Тэшиг сумын иргэн О.Болдсайхан усанд осолдох дөхсөн 6 хүний амь насыг аварлаа.
Тус сумын Эгийн голын Энтийн гарам хавьд модон завиар ус гатлах гэж яваад завь нь хөмөрч усанд унасан хүмүүс аврал эрсэн байна. Тэр үед ойрхон байсан иргэн О.Болдсайхан сэлж очин том хүн, хүүхэд нийлсэн 6 хүний амийг нь аварсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Зочин · 2018/07/20
Mundag. Ajil uils n delgerch az jargalaar bylhaj ybhiig husii.