Хятадад тарган хүмүүст бумба тавих эмчилгээ эрэлттэй байна
2018/07/24
Хятад эмч нар 11 настай тарган хүүг бумба тавин эмчилж, нэлээд үр дүнтэй болжээ. Харин үүнээс хойш энэ төрлийн эмчилгээ тус улсад тун эрэлттэй болжээ.
Тарган өвчнүүдэд бумба тавьснаар илүүдэл өөхийг шатаан бодисын солилцоог сайжруулан цусны эргэлтийг нэмэгдүүлэх, хоол идэх дуршил бууруулах гээд олон давуу талтай болохыг эмч нар хэлжээ.
Хятад улсын хувьд сүүлийн жилүүдэд хүн амын дунд таргалалт ихээхэн нэмэгдэж, дэлхийд энэ төрлийн өвчнөөр дээгүүрт бичигдэх болжээ.