Эгчмэд эмэгтэйд дурласан олны танил эрс
2018/08/15
Хью Жэкмэн болон Деборра Ли нар 1995 онд телевизийн олон ангит "Корелли" киноны зураг авалтын үеэр танилцаж бйажээ. Тэдний гэрлэлт өдийг хүртэл үргэлжилж байгаа ч тэд өөрсдийн хүүхэдтэй болоогүй. Харин 2000 онд Оскар Максимиллан гэх хүүг 2005 онд Эву Эллиот гэх охиныг өргөж авчээ.
13 насны зөрүүтэй тэдний гэр бүлийн бат бөх холбоо нь асуудлыг ямагт хамтдаа шийдэн бие биенээ хүндэтгэдэгт оршдог хэмээжээ.
Раян Гослингийн хувьд тэрбээр өмнө нь ч эгчмэд хүүхнүүдтэй нэр холбогдож байсан. Өмнө нь 19 насаар эгч Сандра Баллок, Рэчил МакАдамс, Жэмие Муррай зэрэг эгчмэд хүүхнүүдтэй хайр сэтгэлийн холбоотой байсан.
Харин одоо жүжигчин Эва Мендестэй амрагийн холбоо үүсгэсэн. Тэд 2011 оноос хамтдаа байгаа бөгөөд одоо хоёр охины ээж, аав болжээ. Тэд хоорондоо 7 насны зөрүүтэй аж.
Сергей Безруков болон Ирина нар 15 жилийн турш хамтдаа амьдарчээ. Тэдний хувьд хоорондоо найман насны зөрүүтэй хосууд. Зураг дээр эхнэр нь нөхрөөсөө ялимгүй залуу харагддаг. Харамсалтай нь энэ гэр бүл 2015 онд хоёр тийш болж салжээ.