Хятадын Юнань мужийн оршин суугч эр хоёр жилийн турш баавгайн бамбарууш тэжээжээ. Хамгийн сонирхолтой уг бамбаруушаа нохой гэж боддог байжээ. 

Су Му гэх энэ эр замын хажууд суун наймаа хийдэг хүмүүсээс нохойн гөлөг гэж худалдан авсан байна. Тэд зарахдаа түвд банхарын гөлөг хэмээн түүнд итгүүлсэн аж. Үүний дараа гэртээ авчирч яг л жирийн нохой тэжээдэг шиг бамбаруушыг хооллож ундаалдаг байжээ. 



Гэвч цаг хугацаа өнгөрсөөр үүнийг баавгай гэдгийг хоёр жилийн л дараа ухамсарлажээ. 


 

Түвд банхар гэж бодож байсан нохой нь огт хуцахгүй байсан тул гэрийнхэн нь нохойдоо эргэлзэж эхэлжээ. Үүнээс гадна хэтэрхий том болоод байгаа нь тэднийг улам гайхашруулж байсан аж. 


Эцэст нь тэдний нохой Азийн хар баавгай буюу Гималайн баавгай байжээ. Энэ бол устаж мөхөж буй төрөл зүйлийн баавгай аж. Су Мугийн гэр бүл азаар энэ амьтныг маш сайн тэжээж байсан бөгөөд жимс  зэргээр хооллодог байсан . 

Гэртээ зэрлэг амьтан тэжээж буйгаа мэдсэн тэд тэжээвэр амьтнаа байгальд тавих хэрэгтэй гэж үзэн байгаль хамгаалах газрын ажилтнуудад баавгайг хүлээлгэн өгчээ.