Сургалтын төлбөр, байшинтай болохын тулд онгон биеэ дуудлага худалдаанд оруулжээ
2018/08/17
Охидын онгон ариун биеийг цахимаар арилждаг цахим сайтууд ихээхэн болсон үүнийг бүүр дуудлага худалдаагаар зардаг аж. Тэдгээр нь голдуу сургалтын төлбөр болон ирээдүйн амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор онгон биеэ худалдахыг илүүд үздэг.
Үүний нэг болох 22 настай бразил охин Даниель Брин өөрийнхээ дуудлага худалдааг зургаадугаар сард нээжээ. Охин өөрийн онгон биеийг 300 мянган еврогоор үнэлжээ. Худалдаанаас олсон мөнгөө сургалтын төлбөр болон ээж, дүүгээ хамт байлгах байшин худалдан авахад зарцуулах гэнэ.
Түүний хувьд хамгийн өндөр үнэ хэлсэн хүнд охин биеэ өгөх бөгөөд ялагч нь Бразилд ирж түүнтэй уулзах шаардлагыг тавьжээ. Гэр бүлийнхэндээ мэдэгдэхийг хүсээгүй учир тэрбээр нүүр царайгаа нууцалсан байна. Түүний хувьд ирээдүйн санхүүгийн байдлаа үүгээр бэхжүүлэх үүднээс ийм алхам хийж байгаагаа тайлбарлажээ.