Хуучин хувцасны загварыг дахин шинэчилж оёдог бүсгүй цахим сайтаар орлого олох болжээ
2018/08/23
Гурван хүүхдийн ээж Сара Тиа гэх эмэгтэй шинэ хувцас хэрэглэл худалдан авахыг төдийлөн хүсдэггүй нэгэн. Харин үүний оронд хуучин хувцасныхаа загварыг шинэчлэн цоо шинэ загвар бий болгогч нэгэн.
Ингэж хийсэн хувцасаа хуучин барааны дэлгүүр зэрэгт хямдаар борлуулдаг байжээ. Түүний нөхөр эдгээр зүйлээ олон нийтийн цахим сайтаар түгээн зарах санал тавьснаар бүсгүй санаанд оромгүй амжилт олжээ. Цахим сайтын хэрэглэгчид нь түүний барааг тун ихээр сонирхон худалдан авах болсон учир өөрийн гэсэн цахим хуудас нээн бараагаа борлуулах болж, үүнээс гадна дагагч болон орлого ч асар ихээр нэмэгджээ.