Яамны газрын даргын аминд хүрсэн хэрэг харилцан зодоон болоод өнгөрөх үү?
2018/08/24
Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн нь ажлынхаа байрны үүдэнд бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байна.
Дээрх хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг шалгаж байгаа юм. Мөн яамны газрын дарга нар нэгийнхээ амь насыг хөнөөсөн гэх хэргийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт гарчээ. Мөн дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэсрүү шилжүүлжээ. Газрын дарга нар нэгийнхээ амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалж бидэнд мэдээлэл өгөв. Тэрбээр энэ сарын 9 нд ЗТХЯ-ны газрын дарга нар нэгийнхээ амь насыг хөнөөсөн гэх хэргийг харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Дээрх хэрэгтэй холбоотойгоор нийгмийг айдаст автуулсан худал мэдээлэл гарсан.Энэ бүгдэд албан ёсны тайлбар өгч байна. Хэрэгт холбогдсон гэрчүүдийн мэдээлэлээр талийгаач Т.Гомбосүрэн хэрэг гардаг өдөр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн өрөөнд улс төрийн нөлөө бүхий нэгэн эрхэмтэй орж уулзсан байдаг. Сайдын өрөөнд ажил албан тушаалын тухай асуудал яригдсан гэх мэдээлэл байгаа. Тухайн өдөр Хүний нөөцийн менежерийн албан тушаалтай Ц гэх эмэгтэй ээлжийнхээ амралттай байх хугацаандаа ажил дээрээ ирсэн байдаг. Түүний амралтыг тэмдэглэх нэрийдлээр яамны газрын дарга Б.Махбал, Артур, Энхбат гэх хүмүүс ажлын байранд согтууруулах ундааны зүйлс уусан байдаг. Мөн талийгаач Т.Гомбосүрэн УБТЗ-д ажилладаг Лхагвасүрэн гэх хүнтэй хамт орж ирсэн гэдэг нь гэрчүүдийг өгсөн мэдүүлэг, яамны хяналтын камерын бичлэг зэргээс тодорхой харагддаг. Талийгаач Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нар хэсэг хугацааны дараа Б.Махбалын өрөөнөөс гарч яваад хоёр давхрын шатан дээр хоорондоо ярилцаад зогсож байгаа бичлэг ч үлдсэн байна билээ. Энэ үеэр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал, жолооч н.Доржпүрэвийн хамт өрөөнөөсөө гарсан байдаг. Б.Махбал хоёр давхрын шатны хажууд тамхи татаад зогсож байсан Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нарт хандаж үг хэлж байсан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр маргаан гарах болсон шалтгаан нь яаманд тамхи татлаа, эндээс гарч тамхиа тат, одоо харьцгаа гэж хэлснээс болж үл ойлголцол үүссэн гэх зүйл яригдаж байгаа. Түүнээс хэвлэл мэдээллийг хэрэгсэл, цахим ертөнцөд гараад байгаа шиг ажил албан тушаалын маргаан гараагүй юм байна билээ. Тэд хоорондоо маргалдаж барьцалдаж явсаар яамны хаалгаар гараад зодолдсон байдаг. Тэднийг зодолдох үед талийгаачийг зодож байхад нь таван хүн хараад зогсож байсан, нэг нь ч салгаагүй гэх мэдээлэл худал гэдгийг хэлмээр байна. Лхагвасүрэн гэх хүн яам тамгын газраас яам, тамгын газраас тамхи татлаа гэж хөөгдөж явсангүй гэж хэлсэн, бусдыг муудалцуулах эхлэлийг тавьсан, үүнээс болж зодоон гарсан байна билээ гэв. Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс талийгаач Т.Гомбосүрэнг тархиндаа хүчтэй доргилт авсны улмаас хүнд бэртэл авсан. Тархиндаа авсан гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан нь болсон. Эрүүний яс нь мөн хүчтэй цохилтын улмаас хугарсан гэх дүгнэлт гарчээ. Мөн харилцан зодооны улмаас Б.Махбалын нүүрэнд хөнгөвтөр гэмтэл учирсан, зодооныг салгах гэж оролдсон Доржпүрэв талийгаач Т.Гомбосүрэнд өшиглүүлсний улмаас хоёр хавирганы яс нь цуурч хүндэвтэр гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлт гарчээ
эх сурвалж: өдрийн сонин
зочин · 2018/08/27
шаадаг муу гөлөг вэ? Хүн алчаад хоорондоо үгсэн хуйвалдаж хөнгөн ял авах гэж санаархаж сууна уу? Махбал чи өрөөндөө архидаж байж хүнийг коридорт тамхи татлаа гэж хэлэх хүн мөн үү? хоёр хүн хоорондоо зодолдож байвал салгадаг. Харин зодоод чирж байвал хараад зогсож байдаг юм үхэр монголчууд. Энэ бол бичигдээгүй хууль. Үнэн мөнийг шүүх биш бурхан шийддэг юм. Удахгүй чи шоронд МАХБАЛ биш МАХБОЛ болноо.
Зочин · 2018/08/27
одоо л үнэн мөн нь тодорч эхэлж байна. сэтгүүлчид худлаа сенсааци хөөж, давсалж ярьж бичиж байснаас болоод хэт нэг талыг барьсан мэдээллүүд цацагдаад байсан. талийгаач тийм ч гэмгүй амьтан байгаагүй. адилхан л архи уусан. бодит явдал ямар байсан талаар ярих гэхээр мөрдөн байцаалтын шатанд саад учруулах гэлээ, шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэлээ гээд яриулахгүй байгаа. тэрнээс биш махбал хав хар байгаагүй, талийгаач цав цагаан байгаагүй.
Эх · 2018/08/27
Шударга бай
санаа нь зовсон иргэн · 2018/08/26
Тэгсэн байдаг ингэсэн байдаг гэж довон дунд яваа үхэр тэрэг шиг хачин юм бичсэнээс больсон нь хамаагүй дээр
zailaa · 2018/08/25
yu geed soliorood bgaan. suuldee shagnuulakh yum bnldaa sda !!!
Зочин · 2018/08/25
Жэнко алуурчин гар хөлөө хамгаалах гэж ийм хуурамч түүх зохиогоо юу. Угаасаа ийм зохиол бичихдээ сайн
Зочин · 2018/08/25
Жэнко алуурчин гар хөлөө хамгаалах гэж ийм хуурамч түүх зохиогоо юу. Угаасаа ийм зохиол бичихдээ сайн
Ерөнхийлөгчийн хүн шүү дээ · 2018/08/25
Ерөнхийлөгч Баттулгын энэ тэжээвэр Махбал гэж албан тушаалын хойноос үхэлдэж байдаг амьтан бас алуурчин байжээ. Энэ АН-ын боловсролгүй, ёс суртахуунгүй, албан тушаалын хойноос үхэлддэг хулиганууд хаана ч байсан дандаа балаг тарьж явах юм аа.
Ерөнхийлөгчийн хүн шүү дээ · 2018/08/25
Ерөнхийлөгч Баттулгын энэ тэжээвэр Махбал гэж албан тушаалын хойноос үхэлдэж байдаг амьтан бас алуурчин байжээ. Энэ АН-ын боловсролгүй, ёс суртахуунгүй, албан тушаалын хойноос үхэлддэг хулиганууд хаана ч байсан дандаа балаг тарьж явах юм аа.
зочин · 2018/08/25
одоо л хуулийн байгууллагын хир шударга, төрийн алба цаашид хир цэвэрших вэ гэдгийг харья. үхсэн хүнээр оролдож бурууг чихэх ажиллагаа эхэллээ дээ
Zochin · 2018/08/24
Arhi tamhini vvr bolson gazar yum baina huuligvi toriin hamgaalagch ni tamhi tataad arhi uugaad hervvl gargaad baihad ni yu hiij baisan manuuhai ve Baterdene saidig hamt shiitge
Зочин · 2018/08/24
ЦАГДААГИИНХАН НОТЛОХ БАРИМТЫН УСТГАНА ГАНЦ ЧАДАХ ЮМ НЬ ЭНЭ.ҮХЛИИН ШАЛТГААН ОЙЛГОМЖТОЙ. ХӨӨРХИИ ТАЛИИГААЧ АРГАГҮЙ ХАМГААЛТ ХИИЖ ДЭЭ АРЧААГҮЙ ХАЖУУД НЬ БАЙСАН ҮХДЛҮҮДИИГ ҮГСЭН ХУЙВАЛДСАН АЛУУРЧИД
иргэн · 2018/08/24
өнөөдөр Хууль Шүүхийнхэн Өөрсдийнхөө хүссэнээрээ л Асуудлыг яаж ч эргүүлж мушгиж авч үзэж шийддэг болсон цаг шүү дээ
Зочин · 2018/08/24
Нэг камерт эдгээр хүмүүсийг хорьсон нь үгсэн хуйвалдах нөхцөлийг бүрдүүлсэн. Цагдаагийн хариуцлага алдсан ажилтанд арга хэмжээ авбал таарна
Иргэн · 2018/08/24
Үхсэн хүний хохь,босож ирээд ярих биш гээд худал ярьж,өөрсдийгөө хамгаалж эхэллээ. Хавирга хугарсан г.м. нь өөрсдөө өөрсдийгөө хамгаалж өөрсддөө гэмтэл учруулсан байх магадлалтайг анхаар. Алуурчин ч өөрийнхөө нүүрийг хөхрүүлээ биз
Цэюу · 2018/08/24
Харилцан зодолдсон нэрээр алуурчныг хамгаалах гээд байгаа юм байх. Хамт байсан 3 хүнийг хорьж адил шоронд хатаагаад дараа нь цаазалбал таарна. Алуучдыг өөгшүүлөх ёсгүй
Зочин · 2018/08/24
ажлын байрандаа архидаж хүн, ажлын байранд тамхи татаж болохгүй гэж шаардлага тавьж чадах уу. Үхсэний хохь болж байгаа юм байна даа
Yu ve · 2018/08/24
Bolj uz, huniig adguus meteer zodoj balbachaad yuu yriaad bgaa ym. Amiig amiaar n....
Yu ve · 2018/08/24
Bolj uz, huniig adguus meteer zodoj balbachaad yuu yriaad bgaa ym. Amiig amiaar n....