Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарыг амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор нь явуулах шийдвэр гаргасан билээ.
 
Тухайлбал, автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин 08 дугаар сарын 25-ны өдрийн 08.00-20.00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 26-ны өдрийн 08.00-20.00 цагийн хооронд зорчуулна.
 
Тиймээс өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцох юм байна.