Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Замын-Үүд-2 өртөөнд УБТЗ-ын ажилтан галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан өчигдөр гарчээ.

Талийгаач залуу нь өртөөний холбооны механикчаар ажилладаг байсан бөгөөд 29 настай, нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суудаг байжээ. 

Тэрээр галт тэргэнд дайруулсны улмаас бие нь хоёр хуваагдсан гэж эх сурвалжууд мэдээлсэн юм. 

ЦЕГ-аас "ТЗ-ын 1109-р километрийн 2-р зуутад Олон улсын ... дугаар галт тэргэнд галт тэргэнд дайруулж нас барсан байна” гэсэн мэдээллийг наймдугаар сарын 27-ны 10.30-д авч хэргийн газарт үзлэг хийж үргэлжлүүлэн шалгаж байна.