76,4 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байна
2018/09/01
Мөнгөн хонхны дуутай зэрэгцэн аз жаргал инээд хөөр цалгиулсаар ЕБС, их дээд сургуулиудын хичээлийн шинэ жил энэ өдөр нээлтээ хийж байна.
2018-2019 оны хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангаад байгаа нь өмнөх оноос төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.
2018 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3185 нэмэгдэх бөгөөд үүнээс 9 дүгээр сарын 1-ний өдөр төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 2085-аар нэмэгдэж байна. Урьдчилсан мэдээгээр 260000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана.
Ерөнхий боловсролын сургууль, суралцагчид 2018-2019 оны хичээлийн жилд:
• Ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд нийт 597,2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулна.
• Нийт суралцагчдын 55.9 хувь болох 333,8 мянга нь хөдөөд, 44.1 хувь буюу 263,4 мянга нь нийслэлийн сургуульд тус тус суралцана.
• Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24,4 мянгаар нэмэгдэнэ.
• Урьдчилсан тооцоогоор 1 дүгээр ангид 76,4 мянган хүүхэд элсэн орно. Үүнээс Улаанбаатар хотод 35.4 мянган хүүхэд элсэнэ. 1-р ангид элсэгчид өнгөрсөн оныхоос 8,2 мянгаар нэмэгдэнэ. Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцана (9 дүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцана)
Та бүхний маань эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөөх их үйлс тань үргэлж мандан дэлгэрэх болтугай!
иргэн · 2018/09/01
Юун яасан Мэндчилгээ цаана чинь Багш нар чинь Ажил хаялт Зарлачихаад Сурагч Шавь нар нь Үүрээ эвдүүлсэн Шоргоолж шиг бужигналдацгааж Хичээлдээ Очих уу Яах уу гээд Гайхаад гацчихаад байцгааж байна Манайх шиг Сурагч Шавь нараа Барьцаалж Хохироодог Багш сурган хүмүүжүүлэгчдтэй Бодлоггүй Боловсролын яамтай Улс орон хаа ч байдаггүй байх өө Тэгээд бас Ардчилсан Хүний Эрх Эрх чөлөөг дээдэлсэн Сурч боловсрох Эрхтэй Улс орон гээд байгаа Хөгийн ч юм дөө Эцэст нь Бидний Хойч ирээдүй болсон Залуус Хүүхэд багачуул л хохирч үлдэх юм дөө