Порно жүжигчин бүсгүй амьдралдаа өөрчлөлт хийж номлогч болжээ
2018/09/03
31 настай Бритни Де Ла Мора гэх бүсгүй порно киноны алдартай жүжигчин байсан ч энэ салбартаа өөр үгээр бол зодог тайлж, христийн сүмийн номлогч болжээ.
Одоо тэрбээр сүмийн пастор нөхрийнхөө хамт Сан Диего хотод аж төрдөг аж. Порно киноны жүжигчнээр ажиллаж ид оргил үедээ сардаа 30 мянган долларын цалинтай байсан ч хар тамхинд донтон амжилтандаа хар толбо суулган амжилтгүй нэгэн болоод байжээ.
Үүний дараа түүний эмээгийн бие муудан асран эмчилгээнд хамруулж, орон нутгийн сүмд очдог болжээ. Энэ үед ирээдүйн нөхөр гэх пастор Ричардтай танилцан түүнтэй гэрлэн одоо номлогч болсон бөгөөд олон хүнд ухаарал, урам зориг бэлэглэгч нэгэн болжээ.
Түүний хувьд ид оргил үедээ иймэрхүү л жүжигчин байжээ.