АНУ-ын иргэн Крестофер дэ Грубен Монгол улсад сүүлийн 13 жилийн турш амьдарчээ. Тэрээр энэ хугацаанд амьдрахдаа Монгол улс дэлхийн бусад улс орноос ялгарах гурван давуу чанарыг нэрлэсэн байна. 

 

Монгол улсын тухай олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк твиттер, зэргээр болж бүтэхгүй, муу муухай мэдээлэл нь давамгайлдаг гэж хэлж болно. Энэ хандлага ч өсөх хандлагатай байдаг. Миний бие Монгол улсад 13 жил амьдарсан.

Монгол улс надад мэргэжлийн өндөр ур чадвар, бизнесийн болон амьдралын ер бусын хичээлүүд, уян хатан байдал, баяр баясгалан, инээд хөөр зэргийг бүгдийг өгсөн. Миний дүгнэснээр Монгол улс бусад орноос "Илүү сайн" гэх гурван зүйлийг тодотгохыг хүслээ хэмээгээд

Нэгдүгээрт: 2015 оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын системийг нэрлэжээ.

Хоёрдугаарт: Бусад оронд төдийлөн байдаггүй "Нэг цэгийн үйлчилгээ"-г онцолжээ. Үүнд: Вьетнам, Мянмар өндөр хөгжилтэйд тооцогдох Сингапур улс хүртэл уг үйлчилгээний талаар судалхаар Монгол улсаас суралцдаг гэжээ.

Гуравдугаарт: Монголын нийгэм дахь эмэгтэйчүүдийн үүргийг дурьдсан байна. Монгол улсын их дээд сургуульд суралцагчид болоод нийгэм дэхь ажил эрхлэлтийн байдлыг харвал ямагт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дээгүүр байр суурь эзэлдэг гэжээ. 

Крестофер дэ Грубены "Монгол орны дэлхийн бусад улсаас илүүтэй сайн хийж чадах гурван зүйл" гэх нийтлэлийг дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл доорхи линкээр уншина уу. 

http://www.degruben.com/3-things-that-mongolia-probably-does-better-than-the-rest-of-the-world/

www.Seen.mn