Боловсролын салбарынхны төлбөртэй "aжлын хийдэл" арай л дэндэж байна
2018/09/11
"Бүгдээрээ гарын үсгээ зураад ороорой, хуруугаа дарсан биз дээ. Гарын үсгээ зураагүй хүмүүс цалингүй шүү". "Хүүе, өдөржин суусных цалингаа авна шүү, алив гарын үсгээ зуръя".
Энэ бол ажил хаялтад оролцоод сургууль руугаа орж буй багш нарын яриа байлаа. Тэднийг гарын үсгээ зурахыг уриалж буй хүн нь үүдэнд жижүүрлэж суугаа бас нэгэн багш. Багш нарын яриаг ийнхүү сийрүүлэхийн учир нь, тэд цалинтайгаар ажил хаяж буйг ойлгуулах гэснийх. Хэдийгээр бид энэ дүр зургийг нүдээр харж, чихээр сонсоогүй ч энэ талаарх видео бичлэгийг нэгэн уншигч маань бидэнд авчирч өгсөн юм. Түүний хувьд хүүхдийнх нь сургуулийн багш нар ажил хаясан бөгөөд хүүхдийнхээ шилжүүлгийг хийлгэх гэж сургууль дээр нь очиж уулзсан байна. Ийнхүу уулзах багшаа хүлээх зуурт дээрх яриа өрнөжээ. Түүний хэлснээр, ажил хаялтад оролцсон багш нар үдээс хойшдоо суултаас эргэж ирдэг бөгөөд сургууль руу орж ирэхдээ хуруугаа дарж автомат бүртгэлд хамрагдахаас гадна гарын үсгээ зурж баталгаажуулдаг байна. Ингэснээр тэд цалингаа бүтэн авах боломж бүрдэж байгаа нь хоорондынх нь ярианаас илт харагдаж байжээ. Харамсалтай байна. Хүүхдүүд маань хичээл сургуульгүй, гэртээ цоожлуулж буй энэ цаг мөчид багш нар нь "цалинтай ажил хаялт" зарлаж байх ч гэж. Өнөөдрийг хүртэл гайхаш эргэлзээ төрж л байлаа. Үнэхээр цалин нь бага учраас улс орон боломжгүй ч гэсэн жагсч цугласан "тэмцэл"-ээ ашиглаад цалингаа бага ч болов нэмүүлээд авахаар зүтгэж байна гэсэн бодол маань бүр мөсөн унтрав. Яг үнэндээ бид үүргээ ухамсарлахаа больсны том жишээ энэ. Эмч нар шиг тангараг өргөөгүй ч боловсролын салбарт туг нь болох учиртай хүмүүс бол багш нар. Тэд түмний олон үрд боловсрол түгээх тангараг өргөсөн төрийн албан хаагчид. Гэтэл өнөөдөр цалингаа нэмүүлэхээ урьтал болгож байгаа болохоос хүүхдүүдийн сурч боловсрох цаг хугацаанаас "хумсалж" буйдаа огтхон ч санаа зовохгүй байгааг хэрхэн ойлгох вэ гэсэн эргэлзээ эндээс тайлагдаж байх шиг. Өнгөрсөн жил багш нар ажил хаяхад ч мөн энэ мэт таагүй зүйл олон л сонсогдож байлаа. Гэвч энэ удаагийнх шиг баримт нотолгоотойг үзсэнгүй. Хэдийгээр цалингаа авч, ажил хаяж буй хэчнээн сургууль, багш буйг таах аргагүй ч энэ удаагийн жагсаал цуглаан маш өндөр зохион байгуулалттай нь хэн бүхний нүдэнд ил байгаа. Энэ утгаар нь авч үзвэл сургуулийн удирдлагууд МҮЭХ ба жагсаал цуглааныг оройлогчидтой үгсэн хуйвалдаж буйг ч үгүйсгэх аргагүй. Үгүй гэхэд, ажил хаялтад нэгдэх сургууль, багшийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа нь үүнийг баталж байх шиг санагдав. Анхнаасаа ажил, албан үүргээ хаяад ч болов цалингаа л нэмүүлье гэж бодсон бол эхнээсээ бүгд нэгдэхгүй яав. Энэ мэтээр багш нарыг хардах шалтгаан дэндүү олон байна.
М.Өнөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Зочин · 2018/09/12
Багш нар ажил хаях нь зөвөө.өөр бусад нь ч нэгдэх хэрэгтэй шүү.Энэ муу 76 бол цалин нэмэх хүсэлгүй байгаа болохоос нэмэх бол утасных нь зардалыг өөрсөдөөр нь төлүүлэхэд л гарах мөнгө шүү.Худлаа ярих хулгай хийх болохоор мөнгө бэлэн ядууст бол байхгүй гэдэг Төрд өртөй хүмүүсээс мөнгө авахгүй .луйвар хулгайчуудаа дэмждэг энэ хүмүүсийг зайлуултал тэмцэцгээе !!!!!!!Хүрэлбаатар гэж сангийн сайдыг умайчхаад дандаа худлаа хэлдэг новш байнаа.Тэмцлээ бүү зогсоо харин бүр нэмэх хэрэгтэй шүү

шаабар · 2018/09/11
төлбөртэй нийтлэл байна. Тэмцлийг мохоох гэж аргаа барж буй бололтой. Багш нарын тэмцлийг дэмжиж ахмадууд тэтгэвэрээ нэмүүлэхээр жагсах хэрэгтэй болж. Эмч сувилагч нар ч гэсэн өрнөөс өрний хооронд амьдарч байгааг бодолцолгүй өнгөрч боломгүй.
иргэн, · 2018/09/11
энэ бол ёстой Багш нарын Тэмцэлийг Саармагжуулах Мохоох гэсэн МАН-ын болон Эрх баригчидын Гар хөл Нийтлэгч Хөлсний этгээдийг Нийтлэл бололтой
Зочин · 2018/09/11
Багш нарын цалин дэндүү бага байгаа нь Боловсролын салбарыг унагаж байна. Цалинг нэмэх нь зөвөө
батболд · 2018/09/11
энэхүү бол Монголд боловсролын салбар уналтад орсон том дүр зураг юм ийм бага цалинтай ажил хийж байгаа багш нар өөр яалтай ч билээ Монголоос өөр оронд багш нар ямар цалин авдаг орчин нь ямар байдагыг мэддэг хүмүүс байна уу

Солонго · 2018/09/11
ёо багш нар арай л дэндэж байна хүүхдээ анх удаа цэцэглэгт хүргэж өгөхөд ямар гоё байсан гээч 2 хоноол ажил хаялаа гээд арайч дээ одоо арай л байна ажил хаялтаа зогсоомоор байна
Зочин · 2018/09/11
Эднийг бүгдийг халаад өөр хүмүүс оронд нь аваач!!!
zochin · 2018/09/11
za Unuruu guia bitgii shaagad bgarai, arai ch dendnee hulsnii bicheech ee,