Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр очсон иргэн яаралтай тусламжийн тасагт ажиллаж байсан эмчийг "Үзлэг хийлгүй удлаа" гэх шалтгаанаар зодож танхайрсан хэрэг долдугаар сарын 26-ны өдөр гарсан.

Уг хэргийн бичлэгийг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд цахим хуудастаа байршуулснаар нийтэд ил болсон билээ. Зодуулсан эмчийн уруул сэтэрч, толгой тархи доргин, нуруу нь хөхөрч , биеийн байдал нь хүнд байгаа тухай мэдээлсэн байсан. Тэгвэл эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Халдлагад өртсөн эмч амралтаа аваад, ажилдаа ороод удаагүй байгаа аж.